Африктай өрнүүлэх хамтын ажиллагаанд нээлттэй байр суурь баримтална

2018-12-14 17:55:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 14-ний ээлжит хэвлэлийн бага хуралд: Хятад улс олон улсын Африктай өрнүүлэх хамтын ажиллагаанд нээлттэй байр сууриар хандаж, олон улсын хамтын нийгэмлэг Африкийг хүндэтгэсний үндсэн дээр Африкт хөрөнгө оруулж, Африкийн хөгжлийг дэмжихийг сайшаанахэмээн дахин нотоллоо.

Саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлыгзөвлөх Болтон хэлсэн үгэндээ: Трампын засгийн газрын Африктявуулах шинэ стратегийг нийтэлнэ. Хятад, Орос хоёр улс Африкийг цөлмөж, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд илэрхий заналхийлж байна. АНУ Африкт явуулах шинэ стратегиа нийтэлж, Африкт тогтоож буй Хятадын нөлөөллийг эсэргүүцнэ гэжээ.

Болтоны энэбайр суурьтай холбогдууулж Лү Кан: Африкийн энх тайван, хөгжлийг дэмжих нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага юм. АНУ-ын энэхүү байр суурь Африкийг бодсондоо биш харин БНХАУ, ОХУ-д чиглүүлж байгаа хэрэг юм. Үүнээс бидний хэн нь чухам Африкийн хөгжил дэвшлийг бодож, хэн нь өөр зорилго агуулж байгааг харваас илхэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ