Хятадаас Дарфурд суугаа энхийг сахиулах армийн 14 дүгээр анги халаагаа өглөө

2018-12-15 15:21:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 14-нд Суданы Эль-Фашир дахь хуаранд Хятадаас Суданы Дарфурд суугаа энхийг сахиулах барилгын цэргийн 14 дүгээр анги эх орондоо буцах 15 дугаар ангид халаагаа өглөө. Энэ бол Хятадаас Суданд суугаа энхийг сахиулах армийн барилгын ангийн хийж буй 14 дэх халаа сэлгээ юм.

Энхийг сахиулах барилгын 15-р анги 100 офицер дайчдын бүрэлдэхүүнтэй. Тэд энэ сарын 11-нд тернарын онгоцоор үүрэг биелүүлэх газартаа хүрэлцэн очжээ. Тэд очмогцоо үүрэг биелүүлэх гурван цэгтяараалтай хүрч, энхийг сахиулах барилгын 14 дүгээр ангиас халаагааавсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаад энхийг сахиулах ангийнхан янз бүрийн 120 машин, 3000 гаруй багаж хэрэгсэл тээвэрлэн аваачжээ.

Их уншсан

холбоотой мэдээ