​ Хэн нь Африкт эчнээ зорилготой байгааг хүмүүс мэднэ

2018-12-15 15:29:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын албаны хүн Хятад улс Африктай хамтран ажиллахыг буруушаасны хариуд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан: Хэн нь Африкийн сайн сайхны төлөө, хэн нь эчнээ зорилготой байгааг хүмүүс мэднэ гэж хэвлэлийн бага хуралд хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын үйл хэрэг хариуцсан туслах Жон Роберт Болтон хэлэхдээ: Хятад, Орос Африкт бизнесийн авилгын үйл ажиллагаа өрнүүлж байна гэж 13-нд Африкийн асуудлаар тавьсан илтгэлдээ хатуу зэмлэн буруушаасан байна.

Лү Кан үүнтэй холбоотой асуултад хариулахдаа: Хятадын тал АНУ-ын хатуу чанга үг яриаг анхааралдаа авсан гэжээ.

Тэрээр: Африкийн энх тайван, хөгжилд дэмжлэг үзүүлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага юм. Хятад улсын хувьд, олон улсын хамтын нийгэмлэгийн Африктай хамтран ажиллах талаар нээлттэй байр суурьтай байдаг. Олон улсын хамтын нийгэмлэгийн талууд Африкийг хүндэтгэсний үндсэн дээр Африкт хөрөнгө оруулахаа нэмэгдүүлж, хөгжлийг нь дэмжихийг хүсэж байна. Үүний зэрэгцээ, бид холбогдох хамтын ажиллагаа нь Африкийн хүсэлтийг бүрэн хүндэтгэх төдийгүй Африкийн шаардлагад нийцсэн байх ёстой. Дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, улс төрийн нэмэлт болзол тавихгүй байх ёстой гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ