Орос, Америкийн төрийн тэргүүн нар уулзалдах хэрэгтэй байна гэв

2018-12-15 16:04:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга Песков: ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нар уулзах шаардлагатай, уулзалт хоёр талын аль алинд нь хэрэгтэй. Оросын тал хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг дэмжин ажиллах болно. Хоёр тал яриа хэлэлцээний аргаар хоёр орны харилцаанд оршиж буй асуудал, дэлхийн стратегийн аюулгүй байдлын асуудлыг шийдэхийг Оросын тал хүсэж байна гэжээ.

12-р сарын 4-нд ОХУ-ын ерөнхийлөгчийнтуслах Ушаков: Оросын тал Америкийн талтай уулзалт хийхээр бэлдэж байна. Гэвч хоёр орны төрийн тэргүүн нарыг заавал оролцуулна гэж шаардахгүй гэжээ.

Урьд нь хоёр орны төрийн тэргүүн нар Аргентинд болох Их хорийн чуулга уулзалтын үеэр уулзах ёстой байсан ч 11-р сарын сүүлчээр Оросын тал Керчийн хоолойд Украйны хөлөг онгоцыг саатуулж, багийнхныг баривчилснаасболж Трамп уулзалтыг цуцалсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ