Америкийн конгресс Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байна

Д.Хүчитбаатар 2018-12-15 16:10:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Америкийн конгресс "2018 оны Түвдэд очих тэгш эрхийн тухай хуулийн төсөл" гэгчийг нийтэлсэнтэй холбогдуулж, 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан: Америкийн конгрессын холбогдох хуулийн төсөл бодит байдлыг мушгин гуйвуулж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон тул бид хатуу чанга эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.

14-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, “Америкийн конгресс хуулийн төсөл баталж, АНУ-ын дипломат ажилтан, сэтгүүлч, жуулчдыг ТӨЗО-д очуулахыг шаардан, хэрэв энэ шаардлагыг хангахгүй бол Хятадын албан тушаалтан АНУ-д зорчихыг хориглохыг санал болгожээ. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Лү Кан: "Америкийн конгресс бодит байдлыг мушгин гуйвуулж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байгаа нь олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчсөн хэрэг юм. Иймээс Хятадын тал хатуу чангаар харьцана. Түвдтэй холбоотой асуудал бол Хятадын дотоод хэрэг учраас аль ч улс орон хөндлөнгөөс оролцохыг бид эсэргүүцнэ. Америкийн дипломат ажилтан хэвийн зам шугамаар ТӨЗО-д очиж болно. Хэрэг дээрээ жил бүр маш олон тооны гадаадын иргэн Түвдэд аялж байна. Зөвхөн Америкаар жишээ татахад 2015 оноос хойш сенатын цөөнхийн бүлгийн удирдагч, сенатын гишүүд зэрэг Америкийн 40 мянган иргэн Түвдэд ирсэн. Энэ нь Америкийн конгрессын хуулийн төсөлдөө Хятад улсыг буруушаан зэмлэж бичсэн нь бодит байдлаас гажсаныг илхэн харуулж байна. Үүнийг Хятад улсын засгийн газар, ард түмэн яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Америкийн засаг захиргааны байгууллагууд үр ашигтай арга хэмжээ авч, Хятад, Америкийн харилцаа, хоёр орны чухал салбарын хамтын ажиллагааг хохироохоос зайлсхийж, энэ хуулийн төслийг батлуулахгүй байхыг шаардаж байна” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ