Ян Жечи Америкийн гадаад бодлогын зөвлөлийн төлөөлөгчтэй уулзав

2018-12-15 16:11:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд Бээжин хотод ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад хэргийн зөвлөлийн тамгын газрын дарга Ян Жечи Америкийн армийн Номхон далайн ерөнхий штабын дарга асан Кейтингээр ахлуулсан Америкийн гадаад бодлогын зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ян Жечи: Саяхан хоёр орны төрийн тэргүүн нар уулзаж, хоёр орны харилцааг уялдаа холбоо, хамтын ажиллагаа, тогтвортой байдлаар эрчимжүүлэхээр санал нэгдсэн. Хоёр тал төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлэх ёстой. Гадаад бодлогын зөвлөл Хятад, Америкийн харилцааны хөгжилд илүү их анхаарал тавихыг хүсэж байна гэжээ.

Кейтинг: Америк, Хятад бол хамтын ажиллагааны чухал түнш, ойлголцоо гүнзгийрүүлж, харилцан итгэлцлээ эрчимжүүлэн, хамтдаа хөгжиж ёстой. Бид хоёр орны харилцан ойлголцлын төлөө хичээн ажиллах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ