Сансрын аяллын салбарынхан өөрчлөлт нээлтийн 40 жилийн үзэсгэлэнтэй танилцав

Д.Хүчитбаатар 2018-12-15 16:15:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сансрын аяллын салбарынхан өөрчлөлт нээлтийн 40 жилийн үзэсгэлэнтэй танилцав

Хятадын Үндэсний музейд нээгдсэн "Аугаа их хувьсал-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэн”-д дэвшилтэт технологийн тусгай павильон ажиллуулж, “Тяньгүн-2” сансрын лаборатори, “Чан Э-3” сарыг тандах аппарат, “Практик-13” хиймэл дагуулын загварыг тавьсан нь олны анхаарлыг ихэд татсан билээ.

Хятадын Сансрын аяллын технологийн группийн судалгааны 5-р хүрээлэнгийн мэдээлэл холбооны дагуулын судалгааны газрын судлаач, “Дүн фан Хун-4” платформын дизайнер Ли Дичин хэлэхдээ: 1970 оны 4-р сарын 24-нд манай улс “Дүн фан Хун-1” хэмээх анхны хиймэл дагуулаа амжилттай хөөргөж, сансрын уудамд өөрийн гэсэн хиймэл дагуултай болсон. Энэ хиймэл дагуул сансрын уудамд “Дүн фан Хун” хэмээх хөгжмийг эгшиглүүлснээр жил бүрийн 4-р сарын 24-нийг үндэсний сансар аяллын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Түүний дараа 2003 оны 10-р сарын 15-нд “Шэньжөү-5” хөлгөөр нисгэгчтэй анхны сансрын аяллын үүргийг биелүүлсэн бол 2007 оны 10-р сарын 24-нд “Чан Э-1” аппарат саран дээр амжилттай газардаж, тандах үүргээ биелүүлсэн билээ. Энэ бол Хятад улсын сансрын аяллын түүхэн дэх хөшөө дурсгалын чанартай гурван том үйл явдал юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ