"Шинэ эрин үед илүү их гайхамшгийг бүтээе-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэе" өгүүлэл нийтлэв

2018-12-18 10:41:21
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-р сарын 18-нд, Рэньминь Рибао сонин "Шинэ эрин үед илүү их гайхамшгийг бүтээе-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэе" сэдэвт тэргүүн өгүүлэл нийтэлжээ.
Өгүүлэлд, 1978 онд, ХКН-ын XI сонгуулийн Төв хорооны III бүгд хурал болж, Хятад улс өөрчлөлт нээлтийн агуу их үйлсийг эхлүүлсэн юм. ХКН ард түмнээ удирдан, энэхүү агуу их шинэ хувьсгалд оролцон, улс орныхоо хөгжил дэвшлийн агуу их хуудсыг нээж, үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэн, Хятад улсыг өөрчилсөн төдийгүй дэлхий дахинд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн билээ.  

40 жилийн турш, өөрчлөлт нээлт нь эцсийн бүлэгт Хятад даяар шинэ эриний уриаг авчирлаа. Өнөөдөр, "Социалист Хятад улс хаашаа явах"тухай эрх баригч нам найдвартай хариу өгч, орчин үеийн Хятадын замналыг амжилттай нээсэн юм. "Дэлхий ертөнцөд шоовдорлогдох эрсдэл"-тэй тулгарч байсан орон, өнөөдөр дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болоод байна. Орчин үеэс хойш агуу их сэргэн мандалтын төлөөтэмцэж яваа үндэстэн цаг үеийг гүйцэхээс цаг үеийг удирдан дагуулах агуу их замналыг туулж ирсэн юм.  

Өгүүлэлд: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин: Өөрчлөлт нээлт бол “шийдвэрлэх сонголт”, “эрч хүчний эх үүсвэр” “чухал зүйл”, “оновчтой зам”, “хүчирхэггүрний зам”,“чинээлэг зам" хэмээн дүрслэн ярьсан юм. Иймээс ХКН-ын XVIII их хураас хойш, Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороо, урьд өмнөбайгаагүй их эрч хүчээр өөрчлөлт нээлтийг дэмжин, Хятадын онцлогтой социалист шинэ эринд орохыг ахиулсаар ирсэн юм.

Өнөөдөр, өөрчлөлт нээлт нь орчин үеийн Хятадын хамгийн чухал онцлог шинж хэвээр байж, ХКН-ын шинэ түүхэн үеийн хамгийн тод далбаа болсоор байна. Өөрчлөлт нээлтийг эцэст нь хүртэл хийх нь Хятадын 1 тэрбум гаруй хүний хамтын хүсэл эрмэлзэл, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалтын түлхүүр юм.

40 жилийн өөрчлөлт нээлт бидэнд олонэрхэмзүйлсийг өгсөн. Үүнд хамгийн чухал нь нэг улс орон, нэг үндэстний сэргэн мандалт нь түүхэн үйл явцадүргэлж урагшилж, цагийн аясаар хөгжиж байх хэрэгтэй хэмээн тэргүүн өгүүлэлд тэмдэглэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ