Өөрчлөлт нээлтийн бодлого илүү их гайхамшгийг бүтээнэ

2018-12-18 17:59:26
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өөрчлөлт нээлтийн бодлого илүү их гайхамшгийг бүтээнэ

Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын өөрчлөлт нээлтийн бодлогыг "Хятадын гайхамшиг", "Хүн төрөлхтний хөгжлийн түүхэн дэх гайхалтай амжилт" гэж үнэлдэг. Тэгвэл энэ гайхамшгийг хэрхэн бүтээв? Хятад болон дэлхий нийтэд юуг бүтээв? 18-нд Бээжин хотноо Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн хурал болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн үйл явц, ололт амжилт, ач холбогдол, туршлагыг бүх талаар системтэй дүгнэн, шинэ эринд өөрчлөлт нээлтийн бодлогоо үргэлжлүүлэн хөгжүүлэхийг Хятадын коммунистууд болон Хятадын ард түмэнд уриаллаа.

10 мянга гаруй үгтэй Ши Жиньпин даргын илтгэлд үзэл баримтлал, эдийн засгийн бүтээн байгуулалт, ардчилсан улс төр, соёлын хөгжил, иргэдийн амьжиргаа, экологийн хамгаалалт, батлан хамгаалах болон цэрэг армийн орчин үеийн болох шинэчлэл, энх тайван нэгдэл, энх тайван гадаад харилцаа, намын байгуулалт зэрэг 10 агуулгаар өөрчлөлт нээлтийн 40 жилийн түүхэн ололт амжилтыг нэгтгэн дүгнэжээ. Тэрээр: Өөрчлөлт нээлт Хятад улс, Хятадын үндэстнүүд, Хятадын ард түмэн, ХКН-ын дү төрхийг өөрчлөн дэлхийд таниулсан гэж цохон тэмдэглэсэн юм. Ши Жиньпин даргын энэ яриа гүн гүнзгий агуулгатай, үнэнч, итгэлтэй байсан бөгөөд үүнээс дэлхий нийт Хятадын амжилтын нууцыг ойлгоод зогсохгүй Хятадын удирдагчид, Хятадын ард түмэн өөрчлөлт нээлтийн бодлогыг дэмжиж буй эрс шийдэмгий итгэл зоригийг ойлгож болох юм.

Өөрчлөлт нээлтийн бодлого илүү их гайхамшгийг бүтээнэ

Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн өөрчлөлтийг эргэн харахад Хятадчуудын бахдам сэтгэлийг ойлгож болно. Улс орны эдийн засаг дампуурлын ирмэгт байснаас дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогц, боловсруулах үйлдвэр, бараа худалдааны хамгийн том гүрэн болон хөгжиж, дэлхийн эдийн засагт олон жилийн турш 30 гаруй хувийн хувь нэмэр орууллаа. Ард олон гэдэс цатгалан мөр бүтэн байхыг хүсэж байснаас ядуу хүн амыг 740 саяар багасгаж, оршин суугчдынх зарцуулж болох орлого 26 мянган юаньд хүрч, дунд орлоготой хүмүүс ихээр нэмэгдэв. Хятад улс дэлхий дахинд ад үзэгдэж байснаас олон улсын хамтын нийгэмлэг нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн энх тайвныг тогтоогч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч болох түүхэн өөрчлөлт хийхэд Хятад улс 40-хөн жилийн хугацаа зарцуулжээ. Өөрчлөлт нээлт Хятадын хувь заяаг бүрмөсөн өөрчилсөн гэж Америкийн эрдэмтэн Самуел Хантингтон бахдаж хэлсэн байдаг. Ши Жиньпин дарга, бид хэдэн аравхан жилийн хугацаанд хөгжингүй орны хэдэн зуун жил туулж ирсэн аж үйлдвэржилтийг биелүүллээ. Хятадын ард түмэн юуг ч бүтээж чадна гэжээ.

Ши Жиньпин дарга хэлэхдээ: Энэ бүхэн нам, үндэстнүүдийн ард түмний шаргуу хөдөлмөр, оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн юм гэжээ. Тэрээр, Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн эрхэм нандин туршлагыг 9 талаар дүгнэж, Хятадын ирээдүйн хөгжлийн замд заавал баримтлах чухал заавар, зарчим болгохыг шаардсан байна.

Өөрчлөлт нээлтийн бодлого илүү их гайхамшгийг бүтээнэ

Эдгээр туршлагад, ХКН бүх ажлыг удирдах, хүнээр төв болгохыг баримталж, марксизмын удирдах байр суурь, Хятадын онцлогтой социалист замаар замнах, Хятадын онцлогтой социалист тогтолцоог сайжруулан хөгжүүлэх, хөгжлийг тэргүүлэх үүрэг болгох, нээлттэй байдлаа өргөтгөх, намаа тал бүрээр чанд засан, өөрчлөлт нээлт, хөгжил дэвшил, тогтвортой байдлын харилцааг зөв шийдвэрлэхийг баримтлах зэрэг багтаж байна.

Эдгээрээс Хятадын өөрчлөлт нээлтийн амжилттай туршлагыг олон улсын хамтын нийгэмлэг хамгийн ихээр сонирхож байгаа нь эргэлзээгүй. Үүнд, Хятадын өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдлын харилцааг зөв зохицуулах туршлага нь хөгжиж буй орнуудын хувьд сургамж болох ач холбогдолтой юм. Бүртгэлээр, 1980-аад оноос хойш, төлөвлөгөөт эдийн засаг буюу төлөвлөгөөт эдийн засагтай адилавтар эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн Евро Азийн 30 орчим улсаас 1997 он гэхэд эдийн засгийн шилжилт хийсэн ихэнх орны ДНБ 1989 оныхоо түвшинд хүрээгүй байлаа. Үүний нэг гол хүчин зүйл нь эдийн засгийн шилжилт хийх явцад, өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдлын харилцааг сайтар шийдвэрлэж чадаагүйд байгаа юм.

Хятадын туршлагын талаар Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Өөрчлөлт хийхээр шийдсэн бол заавал идэвхтэй, тогтвортой алхам хийх ёстой. Юуг, яаж өөрчилбөл Хятадын онцлогтой социалист тогтолцоог боловсронгуй болгохтой нийцэх, улс орны засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, засаглалын чадавхыг орчин үеийн болгох зорилтоор хэмжүүр болгох хэрэгтэй. Өөрчилж болох зүйлийг бид зоригтой өөрчилж, харин өөрчилж болохгүй зүйлийг хөндөхгүй байх хэрэгтэй. Эдгээр туршлага шинэ эриний Хятадын өөрчлөлт нээлт зөв замаар урагшлахад баталгаа болсон юм гэжээ.

Өнгөрсөн 40 жилийн өөрчлөлт нээлт, өнөөдөр гэхэд түүхийн шинэ гараанд ирээд байна. Нэг талаар ХКН-ын XIX их хурлаар Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд улам өндөр зорилт тавьж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаас эхлээд орчин үеийн бүтээн байгуулалтыг үндсэндээ хийж, дахин социалист, орчин үеийн хүчирхэг гүрэн байгуулах стратегийн төлөвлөгөө боловсруулж, тогтоосон. Нөгөө талаар бүх дэлхийн хэмжээнд ивээх үзэл, ганц талт үзэл газар авч, эдийн засгийн даяаршилд саад бэрхшээлд тулгарч, Хятадын хөгжлийн гадаад орчны тогтворгүй хүчин зүйл нэмэгдлээ. Үүний тухай Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятадын “ямар нэгэн ажлыг нугалж тэрний ард гарна гэдэг тийм хялбар биш, олон бэрхшээлийг даван туулж амжилтад хүрэх болно", “итгэл үнэмшил аль ч үеэс чухал” байна гэжээ. Эдгээр үгс Хятадын ард олныг сэхээрүүлж, ард түмэнд урам хайрлаж байлаа.

Хэрэв өнгөрсөн 40 жилд Хятадчууд дэлхийн “гайхамшиг”-ийг бүтээсэн бол ирэх 40 жил ба түүнээс урт хугацаанд улам аугаа их гайхамшгийг бүтээх болно.

Их уншсан

холбоотой мэдээ