Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэлээ

2018-12-18 20:32:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэлээ

Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойг тэмдэглэх их хурал 18-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ш Жиньпин чухал үг хэлсэн байна.

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэлээ

Ши Жиньпин: ХКН өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг нам ба улс орныхоо ирээгүйг гүнзгий судалж, социалист хувьсгал, бүтээн байгуулалтын туршлагад тулгуурлан, цаг үеийг гярхай ажиглаж, ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, хэрэгцээнд үндэслэн гаргасан юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Өөрчлөлт нээлтийн бодлого бол манай намын агуу сэхээрэлт мөн. Өөрчлөлт нээлтийн бодлого бол Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн түүхэн дэх агуу их хувьсгал бөгөөд Хятадын онцлогтой социалист бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн юм".

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэлээ

ХКН байгуулагдсан, БНХАУ байгуулагдсан, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж Хятадын онцлогтой социализмын замаар замнасан нь 1919 оноос хойших Хятадын гурван том түүхэн үйл хэрэг, орчин үеийн Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын гурван том амжилт мөн. Мао Зэдүнээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд БНХАУ-ыг байгуулж, социализмын үндсэн тогтолцоог бий болгосон, Дэн Шяопинээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд Хятадын онцлогтой социализмыг бий болгосон, Жян Зэминээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд Хятадын онцлогтой социализмыг 21-р зуунд оруулж хөгжүүлсэн, Хү Жиньтаогоор төлөөлүүлсэн Хятадын коммунистууд шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлсэн. ХКН-ын XVIII-р хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ түүхэн эрин үед орж, ард иргэд хүртээмжтэй, жаргалтай, амар тайван амьдрах болсон гэжээ.

Ши Жиньпин: Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн амжилттай туршлага, ХКН-ын удирдлага нь Хятадын онцлогтой социализмын хамгийн чухал бэлэг тэмдэг, Хятадын онцлогтой социалист тогтолцоо нь хамгийн их давуу талтай гэдгийг харууллаа. ХКН-ын удирдлагыг баримтлах бол зарчмын асуудал бөгөөд эрс хэлбэрэлтгүй баримталах хэрэгтэй юм. ХКН-ын Төв хорооны нэр хүнд, нэгдмэл удирдлагыг тууштай хамгаалж, намын удирдлагыг өөрчлөлт нээлт, хөгжил цэцэглэл, тогтвортой байдал, гадаад дотоод бодлого, батлан хамгаалалт, нам, улс орон, армийн засаглал зэрэг салбарт хэрэгжүүлэх хэрэгтэй. ХКН төр засгийг удирдах эрч хүч, түвшнээ дээшлүүлж, Хятадын өөрчлөлт нээлттэй байх энэхүү зөв чиг хандлагыг цаашид баталгаажуулах хэрэгтэй хэмээн онцолжээ.

Тэрээр: Хятад улсын өөрчлөлт, нээлтийн бодлогыг хүний төлөө байхаар гол болгож, түүнийг ард олны эрэл хүслийн дагуу хийж, ард түмний бодол сэтгэлийг хүндэтгэн, ард олонд анхаарал хандуулж ардын амьжиргааны төлөө үйлчлүүлнэ. ХКН сайн сайхан амьдралын төлөөх ард олны хүсэл эрмэлзлийг тэмцлийн зорилтоо болгож, ардчилсан тогтолцоог боловсронгуй болгон, ардчиллын зам сувгийг өргөтгөж, ардчиллын арга хэлбэрийг баяжуулан, хуулийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, ард олныг ардчилсан эрхээ хуулийн дагуу, өргөнөөр, хангамжтай, бодитоор эдлэхийг баталгаажуулна.

Ард олны шаардлага, тулгам эрэл хүслийн дагуу ажиллаж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологи зэрэг олон талын хөгжлийн ололт амжилтыг ард олонд хүртээж, тэднийг улам олон, улам шууд, улам бодит хүртээмжтэй болгоно. Шинэчлэл бол өөрчлөлт нээлтийн амин сүнс мөн.

Бид үзэл санаагаа чөлөөлөхд хязгаар гэж байхгүй. Хятад улс хөгжлийн замдаа эрхбиш марксизм, ленинизм, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Шяопиний онол, “Гурвийг төлөөлөх үзэл санаа”, шинжлэх ухаанч хөгжлийн үзлээр удирдуулж, үзэл санаагаа чөлөөлөхийг үнэнээс зөвийг эрэхтэй органикаар уялдуулах хэрэгтэй. XXI зуунд марксизмыг хөгжүүлэх, эрин үеийн Хятадын марксизмыг хөгжүүлэх бол эрин үеийн ХКН-ын гишүүдийн зайлуулж болошгүй түүхэн үүрэг харицлга юм гэжээ.

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализмын замнал бол орчин үеийн Хятад улс цаг эринтэй алхаа нийлүүлж, цаг үеийн хөгжлийг дайчлах саруул дардан зам учраас түүнийг хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй. Хятад улс өөрчлөлтийн явцдаа юуг өөрчлөх, хэрхэн өөрчлөх нь Хятадын онцлогтой социализмын тогтолцоог сайжруулж чадах эсэх, улс орны засаглалын систем ба засаглал хэрэгжүүлэх хүчин чадавхын орчин үеийн ерөнхий зорилтыг ахиулж чадах эсэхээр үндсэн шалгуур болгож, өөрчлөх шаардлагатай, өөрчилж чадах зүйлээ хэлбэрэлтгүй өөрчилж, өөрчлөх шаардлагагүй, өөрчилөх боломжгүй зүйлийг хэрхэвч өөрчилж болохгүй. Эдийн засгийн бүтээн байгуулалтаар гол болгож, социализмын зам, ардын ардчилсан диктатур, ХКН-ын удирдлага, Марксизм, Ленинизм, Мао Зэдүний үзэл санаа, өөрчлөлт нээлтийн бодлогыг урт хугацааны турш хэлбэрэлтгүй баримтална хэмээн онцоллоо.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятадын онцлогтой социализмын тогтолцоог сайжруулан хөгжүүлж, тогтолцооны давуу талаа тасралтгүй бэхжүүлэх хэрэгтэй. Хятад улс нийтийн өмчит эдийн засгийг хөгжүүлэхийг туйлбартай баримталж, нийтийн өмчийн бус эдийн засгийн хөгжлийг тууштай урамшуулан дэмжиж, хөгжилд тушаа болж буй тогтолцоо, механизм, ашиг сонирхлын саадыг арилган, иж бүрэн системжсэн, шинжлэх ухаанч дүрэмжсэн, үр ашигтай тогтолцооны систем бий болгож, Хятадын онцлогтой социализмын тогтолцоог илүү боловсронгуй болгож төлөвшүүлэх хэрэгтэй.

Хятад улс хөгжлийг тэргүүн чухал үүрэг болгож, үндэсний ерөнхийлсөн хүч чадлыг үргэлж сайжруулан, иргэдийн өдөр ирэх тусам нэмэгдэж буй амьдралын хэрэгцээ шаардлага, тэнцвэргүй хөгжлийн хоорондох зөрчлийг шийдвэрлэнэ. Мөн орчин үеийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалтыг ахиулж, илүү чанартай, үр дүнтэй, шударга, тогтвортой хөгжлийн төлөө хичээн ажиллаж, хөгжлийн арга хэлбэрт идэвхтэй шинэчлэл хийж, эдийн засгийн бүтцийг сайжруулан, өсөлтийн хөдөлгөгч хүчийг дайчилна. Инновацид суурилсан хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, зангилаа гол технологийн бие даасан шинэ бүтээмжийг ахиулан, эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч бий болгоно. Түүнчлэн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, ногоон хөгжлийн болон амьдралын шинэ арга хэлбэр бий болгон, ард түмнээ сайн сайхан орчинд амьдруулна хэмээн онцоллоо.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятадын хөгжил дэлхийн хөгжилтэй салшгүй холбоотой, дэлхийн хөгжилд ч Хятад улс хэрэгтэй. Хятад улс гадаадад нээлттэй байдлаа заавал өргөтгөж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг хамтдаа ахиулах хэрэгтэй. Хятад улс харилцан хүндэтгэж, төв шударга, хамтран ажиллаж хамтдаа ашиг олох шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоож, олон орны бие дааж сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, өөрийн үзэл баримталлаа бусдад албадан тулгахыг эсэргүүцэн, бусад орны үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, хүчирхэг нь буурайгаа дарлахыг эсэргүүцнэ.

Хятад улс хариуцлагатай их гүрний үүргээ гүйцэтгэж, хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжин, дэлхийн засаглалын системийн өөрчлөлт, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоно. Хятад улс олон талт худалдааны системийг дэмжиж, худалдааг чөлөөтэй болгох, дөхөмчилэхийг дэмжинэ. Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахаар гол болгож, талуудтай хамт олон улсын хамтын ажиллагааны шинэ индэр байгуулна. Хятад улс бусад орны эрх ашгийг хохироох замаар өөрийгөө хөгжүүлэхгүй. Өөрийн зүй ёсны эрх ашгаа ямагт орхихгүй. Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлж, Хятадын хөгжил ямар ч улс оронд заналхийлэхгүй. Хятад улс хэчнээн хөгжсөн хэзээ ч дарангуйлагч болохгүй. Хятад улс намаа эрхбиш бүх талаар чанга засах хэрэгтэй. Намын бүтээлч хүч, нягтрах хүч, дайчин хүчийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Хятадын асуудлыг шийдэхийн зангилаа нь нам юм, нам намнаа удирдаж, намаа чанга засах явдал юм. Намын эв нэгдэл, шинийг бүтээх эрч хүчийг байнга дээшлүүлж, намын засаглах чадварыг тасралтгүй бэхжүүлэн, намаа удирдах намаа чанга засах түвшнээ сайжруулах хэрэгтэй.

Үнэнч, цэвэр сурталтай хариуцлагат сэтгэлтэй өндөр боловсролтой удирдах боловсон хүчний эгнээ бүрдүүлэхийн тулд хичээн ажиллах хэрэгтэй. Авилгын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, авилгачдыг туйлбартай залхаан шийтгэж, боловсон хүчин, засгийн газар, улс төрийг цэвэр ариун байлгаж, өөрчлөлт нээлтийг түлхэн ахиулах төв түвшин түмэн амгалан улс төрийн таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Шинэ эриний өөрчлөлт нээлтийн бодлогыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятад улс өөрчлөлт хөгжил, тогтвортой байдлын харилцааг зөв шийдвэрлэх ёстой. Хятад улс бол их гүрэн. Үндсэн асуудлаар үнэн худлыг хутгасан алдаа гаргаж болохгүй. Стратегийн сэтгэхүй, диалектик сэтгэхүй, инновац сэтгэхүй, хууль зүйн сэтгэхүй, улаан шугамын сэтгэхүйг нэмэгдүүлж, макро талаас бодолцох, дээд давхаргын төлөвлөлтийг сайтар хийж, асуудлыг зохицуулах чиг хандлагыг баримтлах хэрэгтэй. Хятадын хөгжилд тулгарч буй зөрчил, асуудалд анхаарал хандуулж, шинжилгээ судалгаа хийж, анхан шатныханыг судалгаа хийхийг урамшуулан, өөрчлөлтийн бодлого ба хууль тогтоох бодлогыг харилцан уялдуулахыг баримтлан, өөрчлөлтийн бодлогын шинжлэх ухаанч чанарыг үргэлж дээшлүүлэхийг дэмжинэ. Өөрчлөлтийн олон арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж, эрс шуурхай байхын зэрэгцээ тогтвортой урагшилж, өөрчлөлт хөгжил, тогтвортой байдлыг нэгтгэн, чиг хандлагаа өөрчлөхгүй, эрч хүчийг сааруулахгүй байхыг баримтлах ёстой хэмээн онцоллоо.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Эх орноо баян хүчирхэг болгох, армийг хүчирхэгжүүлэхийг уялдуулж, олон улс дахь Хятадын байр суурьтай тэнцэх, үндэсний аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд нийцсэн найдвартай батлан хамгаалалт, хүчирхэг армитай болох нь Хятадын социалист, орчин үеийн бүтээн байгуулалтын стратегийн үүрэг хариуцлага юм. Нам нь армиа удирдахыг тууштай баримталж, армийг хүчирхэгжүүлэх Хятадын онцлогтой замаар замнан, батлан хамгаалалт, армийн өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, намын удирдлагыг сонсдог, байлдаанд ялалт байгуулдаг, өндөр хэв сурталтай, дэлхийн шилдэг арми байгуулж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа хамгаалан, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын хүчирхэг тулгуур болгох хэрэгтэй.

Хятад улс “Нэг орон хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо удирдах”, “Макаочууд Макаогоо удирдах”, дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг бүх талаар хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа үндсэн хууль ба тулгар хуулийг чанга мөрдөж, тулгар хуулийн хэрэгжилтийн холбогдох дүрэм тогтолцоог сайжруулж, Хонконг, Макаогийн урт хугацааны тогтвортой хөгжил дэвшлийг баталгаажуулж, тэдний үндэсний хөгжлийн их үйлст нэгдэн орохыг дэмжиж, Хонконг, Макаогийн ахан дүүс эх орныхоо ард түмэнтэй хамт үндэстний сэргэн мандалтын түүхэн үүрэг хариуцлагаа хүлээж, эх орныхоо хөгжил дэвшлийн агуу их ололт амжилтыг хуваалцах ёстой гэжээ.

Ши Жиньпин: Нэг Хятад улсын зарчим, "1992 оны нийтлэг ойлголт"-ыг тууштай баримталж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа, энх тайван, хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэн, хоёр эргийн эдийн засаг, соёлын солилцооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр эргийн ахан дүүст үр шимийг нь хүртээх ёстой. Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах улс төрийн шийдвэр зориг, хүчин чадал Хятад улсад бий. Эх орныхоо дархан нутаг дэвсгэрээс ямхын төдийг ч алдаж болохгүй хэмээн онцолжээ.

Их уншсан

холбоотой мэдээ