Хятад улсын өөрчлөлт нээлтэд оролцож, түүний гэрч больё

2018-12-19 20:25:49
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын өөрчлөлт нээлтэд оролцож, түүний гэрчлэг больё

1978 онд эхэлсэн өөрчлөлт нээлт Хятад улсад асар их өөрчлөлт авчирсан төдийгүй, даян дэлхийд гүнзгий нөлөөлсөн юм. Хятад улс өнгөрсөн 40 жилийн хөгжлийн ололт амжилтаа эргэн харж, дүгнэхдээ өөрчлөлт нээлтийн үйл явцыг дэмжиж ирсэн гадаадын зүтгэлтнүүдийг ч мартаагүй юм.

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн хурлын үеэр, Хятад улсын дарга Ши Жиньпин үг хэлж, Хятадын өөрчлөлт нээлт, орчин үеийн бүтээн байгуулалтыг анхаарч дэмжиж ирсэн гадаадын зүтгэлтнүүд, улс орнуудын ард түмэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, тэдний төлөөлөл 10 хүнийг "БНХАУ-ын өөрчлөлт нээлтийн найрамдлын одон"-гоор шагналаа. Үүнд Хятадын анагаах ухаан, гадаадтай хамтран ажиллах салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан Алайн Мерьекс, Хятадын төрийн өмчийн үйлдвэрийн гадаад талын анхны захирал Вернер Герих, Хятадын гадаадтай хийх эдийн засгийн солилцоо, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Клаус Шваб, олон улсын нэр хүндтэй компаниудаас Хятадын өөрчлөлт нээлтийн үйл хэрэгт хамгийн түрүүнд оролцсон Мауцшита Коносүкүкэ, "Хятадын хөгжлийн загвар"-ыг эрс хэлбэрэлтгүй дэмжсэн Лее Куан Ю, Хятадын олимпын салбарыг дэлхий нийтэд таниулахад дэмжлэг үзүүлсэн Антонио Самаранч зэрэг өөр өөр орны өөр өөр салбарын зүтгэлтнүүд байгаа боловч “Хятад улсын өөрчлөлт нээлтийн гэрч, оролцогч” гэдэг нь тэдний нийтлэг төрх юм.

Хятад улсын өөрчлөлт нээлтэд оролцож, түүний гэрчлэг больё

40 жилийн тэртээ Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж эхлэхэд, соёлын хувьсгалын 10 жилийн үймээний хор уршгаар улс орны эдийн засаг сүйрлийн ирмэгт хүрч, бүх салбарын ажил зогсонги байдалд ороод байсан юм. Харин хилийн чанадад технологи тасралтгүй хөгжин шинэчлэгдэж, дэлхийн эдийн засаг түргэн хөгжиж байлаа. Тиймээс гадаадын туршлагыг судалж, шилдэг боловсон хүчин болон хөгжлийн туршлагыг зээлдэх нь өөрчлөлт нээлтийн эхэн үеийн тулгамдсан шаардлага болсон байдаг.

Хятадын өөрчлөлт нээлтэд гадаадын маш олон хүн хувь нэмрээ оруулсан юм. Тэдний төлөөлөл болж “өөрчлөлт нээлтийн найрамдлын одон”-гийн эзнээр тодорсон 10 хүн бол Хятад улс даян дэлхийд нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлсний хураангуй тусгал, Хятадын өөрчлөлт нээлтийн үйлсэд оруулсан тэдний хичээл зүтгэл ба Хятад улс тасралтгүй хөгжиж, даян дэлхийтэй улам бүр ойртсон үйл явцыг харуулсан юм. Хятад улсын өөрчлөлт нээлт “дагах”-аас “дагуулах” хүртэл, “зээлдэн оруулах”-аас “гадаадад гаргах” хүртэл бүх үйл явцад тэднээр төлөөлүүлсэн гадаадын маш олон хүн хувь нэмрээ оруулсныг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй.

Хятад улсын өөрчлөлт нээлтэд оролцож, түүний гэрчлэг больё

Мэдээж, хөгжсөн Хятад улс даян дэлхийд улам их үр өгөөж хүртээх болно. Хятад улсын асар том зах зээл үндэстэн дамнасан олон компаний эдийн засгийн өсөлтийн шинэ тулгар цэг болно. Мөн олон жилийн турш Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. 2013-2017 онд Нэг бүс нэг зам дагуу улс орнуудад Хятад улсын байгуулсан эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсүүд тухайн орнуудад 200 гаруй мянган ажлын байр гаргасан бол 2004 оноос хойш, Хятад улс олон улсад 300 гаруй удаа хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь жил тутамд дунджаар 29.4 хувиар өссөн байна. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанаас гадна Хятад улс хөгжлөөр тааруу улс орнуудын хэдэн арван тэрбум юанийн өрийг хөнгөлж, Африкийн улс орнуудын хөгжлийг наад зах нь 60 тэрбум ам.доллараар дэмжиж, хэдэн арван мянган боловсон хүчин бэлтгэж өгчээ. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн Хятад улс олон улсын талбарт улам бүр гол дүрд тоглох болж, “олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн энх тайвныг тогтоогч, дэлхийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийн хамгаалагч” болсон юм.

Хятад улсын өөрчлөлт нээлтэд оролцож, түүний гэрчлэг больё

Өнөөдөр Хятад улс өөрчлөлт нээлтийн шинэ гараагаа эхлүүлж байна. 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээл, тогтвортой хөгжил, инновацын нөхцөл боломж, тасралтгүй өөрчлөгдөн сайжирч буй бизнесийн орчин зэрэг нь гадаадын иргэд, аж ахуй нэгжүүдэд 40 жилийн өмнөхөөс улам их боломж олгох болно.

Хятад улсын өөрчлөлт нээлтэд оролцож, түүний гэрчлэг больё

Их уншсан

холбоотой мэдээ