Хятадын өөрчлөлтийн нээлтийн туршлагаас хуваалцахад бэлэн байна

2018-12-20 10:54:06
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 19-нд, Оросын "Долоо хоног" сонинд БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хүй өгүүлэл нийтэлжээ. Тэрээр: Хятадын өөрчлөлт нээлт дэлхий нийтэд үр өгөөжтэй, ОХУ болон дэлхийн бусад орнуудтай туршлагаа хуваалцахад бэлэн байна гэжээ.

Тэрээр өгүүлэлдээ: Хятад улс 1978 оны 12-р сарын 18-нд өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээ зарласан юм. 40 жилийн турш Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 1978 онд дэлхийн 1.8 хувийг эзэлдэг байсан бол2017 онд 15.5 хувийг эзэлдэг болж, дэлхийн 2 дахь том эдийн засгийн цогц, дэлхийн хамгийн том аж үйлдвэр, бараа нийлүүлэгч, гадаад валютын нөөцтэй орон болсон юм гэжээ.

Ли Хүй: Хятадын хүн нэг бүрийн ДНБ-ий дундаж хэмжээ 40 жилийн өмнө 155 ам.доллар байсан бол одоо 8800 доллар болон нэмэгдэж, дундаж орлоготой орны эгнээнд багтан, 700 сая иргэнээ ядуурлаас ангижруулсан ньэнэ хугацаанд ядуурлаас ангижирсан бүххүний 70 гаруй хувийг эзэлсэн. Хятадын дүр төрх, ард иргэдийн амьдралд асар их өөрчлөлт гарсан юм гэжээ.

Тэрээр: Хятад улс цаашид цагийн эриний хөгжлийн хандлага, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, бат бэхитгэл зориг, хүчтэй арга хэмжээгээр өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлж, илүү өргөн хүрээнд, илүү үр ашигтай өөрчлөлт нээлтийн бодлогоор дэлхий нийтийн хамтын хөгжлийг дэмжин, олон оронтой ашиг сонирхол нэгтэй, харилцан түшилцсэн, хувь заяаны хамтын цогц байгуулах болно гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ