Элчин сайд Шин Хайминий 2019 оны шинэ жилийн мэндчилгээ

Д.Хүчитбаатар 2018-12-28 15:55:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Элчин сайд Шин Хайминий 2019 оны шинэ жилийн мэндчилгээ

Та бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

2018 онд Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой тохиолоо. Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар 40 жилийн турш улс орныхоо бодит байдалд нийцсэн хөгжлийн замаар замнасны үр шимээрасар их өөрчлөгдөж, хөгжсөн билээ. Одоо Хятадын ард түмэн Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хороотой эв санаа нэгтэй, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулан, үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын төлөө хичээн зүтгэж байна. Хятад улс тогтвортой, түргэн хөгжих нь даян дэлхийд улам их үр өгөөжтэй болно. Сүүлийн жилүүдэд Монгол улс ч ихээхэн өөрчлөгдөж хөгжлөө. Ялангуяа 2018 онд Монгол улс эдийн засгийн хүндрэлийг даван туулж, бүтэн жилийн эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрэх төлөвтэй байна. Мөн өрийн асуудлаа зохицуулж, олон улсын хамтын нийгэмлэгээсэерэг үнэлгээ авлаа. Үүнд бид их баяртай байна.

Өнгөрөн одож буй 2018 онд Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж, дээд зиндааны хэлхээ холбоо олширлоо. Ши Жиньпин дарга Монгол улсын ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзан, язгуур эрх ашиг, анхаарал хандуулж буй чухал асуудлаар харилцан хүндэтгэхээ хоёр орны төрийн тэргүүн дахин нотолж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Монгол улсын ерөнхий сайд Хятад улсад амжилттай айлчилж, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад оролцон, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны талаар удирдагчид чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад айлчлан, төрийн тэргүүн нарыннийтлэг ойлголтын хэрэгжилтэд түлхэц өгч, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог улам эрчимжүүлэв. Түүнчлэн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжинь хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжүн, ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн нар Монгол улсад тус тус айлчилсан юм. МУ-ын талаас шадар сайд Ө.Энхтүвшин энэ жил хоёр удаа Хятад улсад айлчлан, хоёр орон хоорондын механизмын чанартай уулзалт, олон талт хурал чуулганд оролцож, Монгол улсын Гадаад харилцааны сайд Цогтбаатар төлөөлөгчдөө ахлан Шанхайн импортын экспод оролцсон билээ. Хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо ийнхүү олширч, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг хөтлөн дайчилж, олон чухал амжилт гаргасныг цохон тэмдэглэхэд таатай байна.

2018 онд Хятад, Монголын худалдааны нийт хэмжээ 8 тэрбум гаруй ам.долларт хүрснээр 2020 онд худалдааны хэмжээг 10 тэрбум долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд улам ойртууллаа.“Нэг бүс нэг зам” санаачилга, “Хөгжлийн зам” стратегийн холболт түргэсэж, хоёр орны харилцаанд улам их боломж нээж байна. Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай хамтарсан судалгаа албан ёсоор эхэлж, Эрээн-Замын-Үүдийн үндэстэн дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт тогтвортой ахиж, хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүллээ. Хятад улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр байгуулсан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв, Яармагийн гүүрний бүтээн байгуулалт шуурхай өрнөж,"Энх тайвны гүүр"-ний дараа орох хоёр орны найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болж байна. Хятад улсын тусламжаар байгуулсан сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүд ар араасаа ашиглалтад орж, Монголын ард түмэнд бодит үр шимээ хүртээж эхэллээ.

2018 онд иргэдийн солилцоо улам нягтарч, хоёр орны хооронд давхацсан тоогоор жилд 2 сая гаруй хүн зорчиж, хоёр ард түмнийг улам ойртуулав. Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлахдаа дурдсан хүмүүнлэгийн солилцооны багц төлөвлөгөө идэвхтэй хэрэгжиж, Монголын олон мянган оюутан сурагч засгийн газрын тэтгэлгээр Хятад улсад мэдлэг боловсрол эзэмшиж байна.

Хоёр орны соёлын солилцоо баялаг амжилтад хүрч, Хятадын ард түмэн Монголын соёл, зан заншлыг улам илүү сонирхож, ойлгодог боллоо. Монгол улсын сургуулиуд Күнзийн тэнхим, хятад хэлний сургалтын төв байгуулж, “Хятадыг танин мэдэх: ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын долоо хоног” зэрэг хүмүүнлэгийн цогц арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Хятадын соёлыг монголчуудад танилцуулав. “Улс хоорондын харилцаа иргэдийн нөхөрлөлөөс үүдэлтэй” гэгчээр ард иргэд хоорондын солилцоо нь хоёр орны харилцааг эрч хүчээр сэлбэж, Хятад, Монгол дэд бүтцээр холбогдоход бат бөх үндэс суурь тавьж өгч байна.

Өнгөрөн одож буй хуучин онд Хятад, Монголын харилцаа баялаг амжилт гаргасан нь Монголын ард түмний дэмжлэгтэй салшгүй холбоотой юм. Үүнд би элчин сайдын яамны нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлье. Хятад, Монгол хоёр улсдипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиож, хоёр тал тэмдэглүүштэй чухал жил гэж үзэж байна. Хоёр орны удирдагчдын тохиролцоо, шийдвэрийн дагуу бид иж бүрэн тэмдэглэлт арга хэмжээг зохиож, хоёр орны харилцааг улам өндөр түвшинд гаргах болно. 2019 онд хоёр орны удирдагчдын харилцан айлчлал улам нягтарч, эдийн засаг, соёл, спорт, технологи зэрэг олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа улам эрчимжин, хоёр ард түмэнд улам их үр өгөөжөө өгөх болно.

Эцэст нь миний бие элчин сайдын яамаа төлөөлөн айлчлан ирж буй 2019 онд Монгол улс улам хөгжиж, хүн ардын сэтгэл тэнүүн, мал сүргийн зоо тэнэгэр, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хятад, Монгол хоёр улсын харилцаа улам нягтарч, хоёр ард түмний найрамдал улам бэхжих болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Их уншсан

холбоотой мэдээ