​Хятадын олон газар шинэ оноо тэмдэглэж байна

2019-01-01 16:39:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон газар шинэ оноо тэмдэглэж байна

Хүн төрөлхтөн хуучин оноо үдэж, шинэ жилээ угтан авлаа. Хятадын олон газрынхан шинэ оноо баяр ёслолын байдалтай тэмдэглэж байна. Хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, дэлгүүр хоршоогоор тойрох буюу тоглолт концерт үзэх, гэр бүлээрээ цуглан ирж буй шинэ ондоо сайн сайхан хүслээ даатгаж байлаа. Нийслэл Бээжин хотынхон шинэ оноо угтах арга хэмжээг Олимпын цэцэрлэгт хүрээлэнд зохион явууллаа. Нийслэлийн 5000 орчим иргэн нэг дор хуран цугларч, ирж буй 2019 оны шинэ жилээ тэмдэглэжээ.

Хятадын олон газар шинэ оноо тэмдэглэж байна

Амьд цэцгээр чимэглэх нь Фүжянь мужийнхны эртний уламжлал юм. 1000 гаруй жилийн түүхэн уламжлалтай Фүжөү хотын Саньфан Чишян гудамж, өглөө эрт үүдээ нээж, хотын иргэд, жуулчдын цэцэг сонирхож, худалдан авахад нь туслан шинэ оноо угтав. Харин 4 улиралд урин дулаан байдаг Юаньнань мужийн Күньмин хотынхнонхот дүүрэн амьд цэцэг өрж баяраа тэмдэглэж байна. Шаньши мужийн тосгоны иргэд соёл урлагийн арга хэмжээ зохиож шинэ оноо тэмдэглэсэн юм.Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ