​Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим жижиглэн борлуулалт нэмэгдэв

2019-01-02 16:18:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим жижиглэн борлуулалт нэмэгдэв

Худалдааны яамны мэдээлснээр, 2018 онд Хятадын үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим жижиглэн худалдааны борлуулалт 300 гаруй тэрбум юаньд хүрч, цахим худалдааг хөдөө орон нутагт нэвтрүүлэх үлгэр жишээ төслүүд үндэсний ядуу сяний 80 хувийг хамарчээ. 2019 онд Худалдааны яам цахим худалдааг хөдөө орон нутагт нэвтрүүлэх үлгэр жишээ төслүүдийг цаашид дэмжиж, нөхцөл бүрдүүлсэн үндэсний бүх ядуу сянийг цахим худалдаанд хамруулах юм байна.

Жил бүрийн ургацын улиралд, менежмент хангалтгүйy улмаас Хятадын хөдөө тосгоны зарим ядуу нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт мууддаг. Саяхан Худалдааны яамны цахим худалдааны газрын дарга Чянь Фанли бүх Хятадын худалдааны ажлын хуралд танилцуулахдаа: 2018 онд, Худалдааны яам олон арга замаар 350 гаруй ядуу сяньд туслан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нь цахим сүлжээгээр борлуулж өгсөн гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Ядуу нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэндийн үзэсгэлэн, тусгай борлуулалтын үйл ажиллагаа явуулах зэрэг арга замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, менежментийн аж ахуйн нэгжүүдэд цахим худалдааг хөгжүүлэх талаар туслалцаа үзүүлсэн. Одоогоор, бид цахим худалдаа, холбогдох үйлчилгээний 29 аж ахуйн нэгжийг зохион байгуулж, 351 ядуу сяний 487 компанид сүлжээгээр борлуулахад нь тусалж, багагүй үр дүнд хүрсэн” гэжээ.

Ардын амьдралын түвшин дээшлэхийн хэрээр хөдөө тосгоны цахим худалдааны зах зээл хөгжиж байна. Худалдааны яамны Зах зээлийн хэлтсийн дарга Жэн Шүвий хэлэхдээ: Худалдааны яам 2018 онд, сяний зэрэглэлийн олон нийтийн үйлчилгээ, ложистикийн 1000 гаруй төв, тосгоны зэрэглэлийн цахим худалдааны 70 гаруй мянган хоршоо байгуулж, 260 мянга гаруй ядуу тосгоныг хамруулна. Ядуу тосгоны цахим худалдааны дэд бүтэц сул байгааг нөхөж байгуулахын зэрэгцээ Худалдааны яам мөн ядуу тосгоны цахим худалдааны үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулж байна гэжээ. Тэрээр:

"Хөдөө тосгоны бүтээгдэхүүн, үйлчилгээнд хүч тавьж, ядуу өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. Бүх Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим жижиглэн худалдааны хэмжээ 2018 онд 300 гаруй тэрбум юаньд хүрч, 2017 оныхоос 60 тэрбум юаниар нэмэгдэх төлөвтэй байна” гэжээ.

Саяхан хуралдсан Төвийн эдийн засгийн ажлын зөвлөгөөнөөр 2019 оны ажлыг төлөвлөх үед ядуурлыг бууруулах ажлыг мөн л чухал байранд тавьжээ. Зөвлөгөөнөөс 2019 онд, ядуурлыг үргэлжлэн бууруулж, ТӨЗО, ШУӨЗО зэрэг ядуу бүс нутгийн ядуурлыг бууруулах ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Тэрээр хэлэхдээ: Үйлдвэрлэх, борлуулах ажлыг зохицуулах үеэр Худалдааны яам илүү олон арга хэмжээ авч, худалдааны зам сувгийг өргөтгөх болно.   

"Аж ахуйн нэгж, ядуу тосгонуудын хооронд үйлдвэрлэл борлуулалтын урт хугацааны тогтвортой харилцаа тогтоож, бүтээгдэхүүнийг супермаркет, цахим худалдаа, бөөний захад оруулна. Ядуу нутгийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг шууд ханган борлуулах үйл ажиллагаа зохион байгуулж, бүтээгдэхүүнийг байгууллага нэгж, үйлдвэр компани, сургууль, эмнэлэг зэрэг газар хүргэн өгч, хурдны зам дагуу борлуулна. Ядуу нутгийн ложистикийн системийг сайжруулж, цахим худалдаа, шуудан, хоршоо зэрэг аж ахуйн нэгжүүдийн цахим болон газар дээрх үйлчилгээг нэгтгэсэн ложистикийн цэг байгуулахыг удирдана. Хөдөө аж ахуйн өвөрмөц бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазын хөргөх төхөөрөмжийн байгуулалтыг эрчимжүүлж, анхан шатны хөргөх төхөөрөмжийн тааруу байдлыг сайжруулна" гэжээ.

Тоо бүртгэлээс үзвэл, 2018 оны эцсээр Хятад улсад маш ядуу 334 шянь байна. Ирэх 2 жил эдгээр шянийг гол тэтгэж ядуурлаас ангижруулах болно. Худалдааны яамны албаны хүн хэлэхдээ: Хөдөө тосгонд цахим худалдааг хөгжүүлэх ерөнхий туршиц цэг гаргаж, цахим худалдааны аж ахуйн нэгж ба нэн ядуу тосгоны харилцан туслалцах механизм байгуулж, 2019 онд багтааж нөхцөл боломжтой үндэсний хэмжээний бүх ядуу шянийг цахим худалдаанд хамруулна гэжээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим жижиглэн борлуулалт нэмэгдэв


Их уншсан

холбоотой мэдээ