Эрчимтэй, тогтвортой хоёр талын харилцаа тогтооно

2019-01-09 15:10:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эрчимтэй, тогтвортой хоёр талын харилцаа тогтооно

Жүншинь агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 7-нд Нью-Йорк хотноо БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай: БНХАУ, АНУ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эрчимтэй, тогтвортой хоёр талын харилцаа тогтооно гэжээ.

Мөн өдөр Нью-Йорк хотноо АНУ дахь Хятад худалдаачдын холбоо 2019 оны Хятадын цагаан сарын хүлээн авалт хийж, Цүй Тянькай урилгаар оролцон илтгэл тавьсан байна. Тэрээр: Хятадын өөрчлөлт нээлт, Хятад, Америкийн харилцааны эрүүл хөгжил БНХАУ, АНУ төдийгүй дэлхий дахинд үр өгөөжөө өгсөн юм. Хятад, Америк хоёр орны хувьд хамтран ажиллавал харилцан ашиг хүртэж, сөргөлдвөл адилхан хохирдог тул хамтран ажиллах нь цорын ганц зөв сонголт мөн гэдгийг өнгөрсөн 40 жилийн түүх гэрчиллээ гэжээ.

Цүй Тянькай: Өнгөрсөн 40 жилд БНХАУ, АНУ хоёр оронд төдийгүй дэлхий дахинд гүнзгий өөрчлөлт гарсан. Цаг хормоор шинэчлэгдэж буй өнөөгийн нөхцөлд бид улам нягт хамтран ажиллах ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ