Хятад, Америкийн харилцааны хөгжлийн дэмжигч байхыг хүсэв

2019-01-10 10:55:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 9-нд Бээжинд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян АНУ-ын Тесла компанийн ерөнхий захирал Элон Масктай уулзав. Саяхан Тесла компанийн Шанхай дахь үйлдвэр барилгын ажлаа эхлүүлсэнд Ли Kэчян баяр хүргээд: Энэ бол Хятадын шинэ эрчим хүчний авто машины салбарын гадаадын хөрөнгийн харьцааг нээлттэй болгосны дараах гадаадын бизнесмений бие даасан хөрөнгө оруулалттай анхны төсөл юм.Тесла компани Хятадын өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх чухал оролцогч, Хятад, Америкийн харилцааны тогтвортой хөгжлийн дэмжигч болохыг хүсэж байна хэмээн онцолжээ.

Ли Кэчян: Хятад улс урт хугацааны турш гадаадын хөрөнгө оруулалтад таатай орон хэвээр байх болно.Олон орны аж ахуйн нэгжүүд Хятад дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэж байна гэжээ.
Маск: Хятадын түргэн хөгжил, ажлын үр ашиг дэлхий дахиныг гайхшруулж байна. Авто машины үйлдвэрийн бүх бичиг баримт бүрдүүлэнажлаа эхлүүлж байгаа ньсанаанд оромгүй хэрэг юм. Шанхай дахь үйлдвэрийг дэлхийн хамгийн тэргүүний дэвшилтэт үйлдвэрүүдийн нэг болгохын төлөө манай компани хичээн ажиллана. Мөн Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу, бүтээгдэхүүнийг нутагшуулалт хийж, харилцан ашигтай хамтдаа хөгжинө гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ