Хятад, Америк хоёр тал хамтран зүтгэх хэрэгтэй

Д.Хүчитбаатар 2019-01-10 16:57:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Америк хоёр тал хамтран зүтгэх хэрэгтэй

9-нд Бээжинд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаарх дэд сайдын хэмжээний зөвшилцөл өндөрлөлөө. Энэ бол хоёр орны төрийн тэргүүн нарын Аргентины уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх анхны зөвшилцөл бөгөөд хоёр тал худалдааны асуудал, ялангуяа бүтцийн чанартай асуудлаар санал бодлоо өргөн хүрээнд, гүнзгий солилцжээ. Хэдийгээр зөвшилцлийн хугацааг нэг хоногоор сунгасан ч харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, анхаарал хандуулж буй асуудлыг зохицуулах үндэс суурь тавьж өссөн байна.

Зөвшилцлийн үр дүнд, хоёр тал худалдааны асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. Тухайлбал, Хятад улс дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг улам сайн хангаж, эдийн засгийнхаа чанартай хөгжилд түлхэц өгөх үүднээс Америкаас хөдөө аж ахуй, эрчим хүчний бүтээгдэхүүн импортлохоо нэмэгдүүлнэ. Мэдээж, Хятад улс бараа бүтээгдэхүүнийхээ импортыг нэмэгдүүлэхдээ аль нэг орноос бус, харин аливаа улс орноос импортлохоо нэмэгдүүлэх юм. Эх сурвалжийн дагуу, зөвшилцлийн явцад Хятад улс бараа бүтээгдэхүүн импортлох хугацаагаа тодорхой тогтоох зэрэг нэлээд нарийн шаардлагыг Америкийн тал тавьжээ. ҮнэндээАмерикийн бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд хэр их орон зайг эзлэх нь тус орны бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн сонирхлыг хир зэрэг татахаас шууд шалтгаална.

Зөвшилцлийн үед Америкийн талын тавьсан "бүтцийн чанартай асуудал”-ын зарим нь Хятад улсын үндэсний тогтолцоо, аюулгүй байдал, хүмүүсийн үзэл ойлголттой холбоотой учраас Хятадын тал зөвшөөрөхгүй нь мэдээж. Зарим нь Хятад улс өөрчлөлтөө гүнзгийрүүлэх, нээлттэй байдлаа тэлэх бодлоготой нийцэж буй учраас аяндаа зохицуулагдана. Жишээ нь оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлаар Хятад улс нэгэнт инновацаар хөдөлгөх хүч болгосон хөгжлийн стратеги хэрэгжүүлсэн болохоор оюуны өмчийг хамгаалах эрч хүчээ зайлшгүй нэмэгдүүлнэ. Дашрамд дурдахад саяхан Хятадын хууль тогтоох байгууллага "Патентын эрхийн хууль”-ийн засвар өөрчлөлт оруулсан төслийг хянан хэлэлцэж, "торгуулийн чанартай төлбөр, нөхөн олговор”-ын тогтолцоог нэмж оруулсан нь оюуны өмчийн эрхийг хамгаалахын төлөө юм.

Хятад, Америк хоёр тал хамтран зүтгэх хэрэгтэй

Хятад улсын өөрчлөлт гүнзгийрч, "усан онгоц гол мөрний ширүүн урсгалд орсонтой адил эрч хүчээ нэмж урагш зүтгэхээс өөр сонголтгүй” гэж Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн юм. Үнэндээ Хятад, Америкийн худалдааны маргаан үүссэн, үүсээгүйгээс үл хамаарч Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах, техникийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зах зээлд оруулах стандартыг бууруулах, гаалийн тарифын бус саадыг арилгах нь бүгд улс орны хөгжлийн явцад заавал шийдэх ёстой асуудал юм. Хятад, Америкийн дэд сайдын хэмжээний зөвшилцлөөр эдгээр асуудлаар нийтлэг ойлголтод хүрч байгаа нь Хятад улс өөрчлөлт нээлтээ гүнзгийрүүлэх хандлагатай нийцэж байна.

Хятад, Америкийн худалдааны маргаан үүссэнээс хойш9 сарын дараа, хоёр орны дэд сайдын хэмжээний зөвшилцөлд эерэг ахиц гарч буйн нэг чухал шалтгаан бол хоёр тал, мөн дэлхий дахин худалдааны дайны хор уршгийг улам ихээр амссан явдал юм.

Макро талаас нь үзвэл, өнгөрсөн оны 10-р сараас хойш АНУ хөрөнгийн биржийн үнэ ханшид тохируулга хийж, худалдааны алдагдал 11-р сард 50 тэрбум 500 сая ам долларт хүрч, сүүлийн 6 жилийн шинэ рекорд тогтоосон бол өнгөрсөн 12-р сард Америкийн боловсруулах салбарын худалдан авалтын менежерийн индекс РМIэрс буурч, сүүлийн хоёр жилийн хамгийн доод цэгт хүрч, Хятад улсын РМI ч 50 хувиас доош түвшинд эргэн очсон байна.

Аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг ажвал, Хятад, Америкийн худалдааны дайны нөлөөгөөр Америкийн Женерал моторс компани 2018 оны 11-р сарын эцсээр дэлхийн хэмжээнд 7 үйлдвэрээ хаахаамэдэгдсэн бол Аpple компанийн сүүлийн гурван сарын хувьцааны ханш 400 гаруй тэрбум ам.доллараар буурсны улмаас 2018 оны 4-р улирлын ашиг орлогын тухай төсөөллөө аргагүйн эрхэнд буруулсан юм. Хятадын олон улсын импортын анхдугаар экспод Америкийн 180 орчим аж ахуйн нэгж оролцсон нь тус экспод оролцсон Японы аж ахуйн нэгжийн 1/3-тай тэнцсэн байна. Харин Лас-Вегасын олон улсын электроникийн үзэсгэлэнд оролцсон Хятадын аж ахуйн нэгжийн тоо урьдынхаас бараг 20 хувиар буурсан байна...

Дэлхийн хэмжээнд авч үзсэн ч, 2018 онд олон улсын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээний өсөлтийн хурд 0.3 хувиар буурах магадлалтай, Дэлхийн банк саяхан 2019, 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө 2.9, 2.8 хувиар тус тус бууруулсан нь өнгөрсөн оны 6-р сарын төсөөллөөс бүгд 0.1 нэгжээр буурчээ. "Нью-Йорк таймс” сонины мэдээлснээр, худалдааны дайнаас болж банк санхүүгийн зах зээл, улам өргөн хүрээнд эдийн засгийн асар их гарз хохирол учруулж, "хүмүүсийн сэтгэлийг түгшээнэ" гэжээ. Эцсийн бүлэгт эдийн засаг, худалдааны хэлэлцээр байгуулах нь Хятад, Америк хоёр талын хамтын хүсэл төдийгүй, мөн даян дэлхийн хамтын итгэл найдвар юм.

Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын тохиролцооны дагуу, хоёр талын зөвшилцөлд 90 хоногийн хугацаа өгсөн юм. Тэгвэл 40 хоног нь нэгэнт өнгөрсөн байна. Тиймээс хоёр тал эцсийн хэлэлцээр байгуулж, нааштай үр дүнд хүрэхэд хугацаа давчуу, үүрэг хүнд байна. Энэ удаагийн дэд сайд нарын зөвшилцөлэерэг ахиц гаргаж, үргэлжлэн идэвхтэй харьцахаар тохиролцсоныг нааштай эхлэл гэж хэлж болно.

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны ээдрээтэй нөхцөл байдлыг харгалзаж, худалдааны дайнд арга буюу хариу өгч ажилласан Хятад улс энэ удаад ихээхэн тэвчээр, хичээл зүтгэл гаргасан боловч эцсийн бүлэгт хэлэлцээр байгуулж чадах эсэх нь хоёр талын хамтын хүчин чармайлтаас хамаарна. Өнгөрсөн 9 сар гаруйн хугацаанд Хятад улс эдийн засгийн уян хатан чанар, асар том зах зээлдээ түшиглэн, худалдааны маргааны "шалгалт"-ыг даван туулсан юм. Тесла компани хилийн чанад дахь анхны супер үйлдвэрийнхээ барилгын ажлыг энэ долоо хоногт Шанхайд хотод эхлүүлсэн нь Хятад улсын зах зээлийн татах хүчийг харууллаа. Өөрийн ажлаа сайтар хийж, улам их эрч хүчээр, улам өндөр түвшинд өөрчлөлт нээлтийн бодлогоо хэрэгжүүлэх нь уриа лоозон төдий биш, харин Хятад улсын чухал практик болоод байна.

Их уншсан

холбоотой мэдээ