Ши Жиньпиний тусгай элч Мадурогийн тангараг өргөх ёслолд оролцов

2019-01-11 10:12:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 1-р сарын 10-нд Венесуэлийн нийслэл Каракас хотод Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны сайд Хань Цанфү Венесуэлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Мадурогийн тангараг өргөх ёслолд оролцжээ. 8-нд Хань Чанфү Мадуротай уулзсан байна. Хань Чанфү Ши Жиньпин даргын мэндчилгээг дамжуулаад: Хятад, Венесуэл хоёр харилцан итгэж, харилцан тусалсан сайн найз, хамтран ажиллаж хамтдаа ашиг олсон сайн түнш юм. Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид үүнийг боломж хэмээн үзэж, хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэн, харилцан дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад, Венесуэлийн иж бүрэн стратегийн харилцааг илүү баялаг агуулгатай болгож, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээх хэрэгтэй гэжээ. Мадуро, тангараг өргөх ёслолд Ши Жиньпин дарга тусгай элч томилон оролцуулж байгаад талархлаа илэрхийлээд: Венесуэлийн засгийн газар, ард түмэн хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэж, Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн үр дүнг өндрөөр үнэлж байна. Бид Хятадын талтай дээд зиндааны харилцаагаа эрчимжүүлж, засаглалын туршлагаа солилцон, хөдөө аж ахуйн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хоёр орны харилцааг улам нягтруулахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ