Ван И Их Британий гадаад хэргийн сайдтай утсаар ярив

2019-01-11 10:31:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 1-р сарын 10-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Их Британийн гадаад хэргийн сайд Жереми Хантын урилгаар түүнтэй утсаар ярьж, Хятад Их Британий харилцаа, Мьянмарын асуудлаар санал солилцсон байна.

Ван И: Олон улсын өнөөгийн тогтворгүй нөхцөлд Хятад, Их Британи бүх талын стратегийн түншийн хувьд стратегийн хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тогтворжуулах хэрэгтэй. Хоёр талын итгэлцэлд нөлөөлөх, хоёр талын харилцааны эрүүл хөгжилд ашиггүй асуудлыг Их Британий тал зохистой зохицуулж, Хятад, Их Британий харилцааны хамгийн сайн цаг үеийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх ёстой гэжээ.

Мьянмарын асуудлаар Ван И хэлэхдээ: Өнөөгийн тулгамдсан асуудал бол Мьянмар, Бангладеш хоёр тал хэлхээ холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэхийг дэмжиж, дүрвэгсдийг нутаг оронд нь буцаах ажлыг түргэн эхлүүлж, асуудлыг зохицуулахын төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэжээ.

Хант хэлэхдээ: Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг Их Британий тал дээд хэмжээнд чухалчилж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт Хятадын талын чухал үүрэг гүйцэтгэж байгааг сайшааж байгаа бөгөөд хоёр талын харилцааны хөгжил, Мьянмарын асуудал зэрэг олон асуудлаар Хятадтай хэлхээ холбоотой байж зохицуулалтаа эрчимжүүлэхэд Их Британий тал бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ