"Жүншин-2D" хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

2019-01-11 10:33:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Жүншин-2D" хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын сансрын салбарын 2019 оны хиймэл дагуул хөөргөх анхны үйл ажиллагаа амжилттай боллоо. 1-р сарын 11-ний 01 цаг 11 минутад Хятад улс Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн 3-Б зөөгч пуужингаар “Жүншин 2D” хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, тойрог замд ньоруулсан байна.

"Жүншин 2D” хиймэл дагуул бол Хятадын сүүлийн үед зохион бүтээж, үйлдвэрлэсэн холбоо, радиогийн хиймэл дагуул бөгөөдбүх Хятадын радио станц, телевиз, антен, кабел телевиз зэрэг байгууллагад мэдээлэл дамжуулах үүрэг гүйцэтгэх юм.
Ийнхүү Чанжэн иж бүрэн зөөгч пуужингаар 298 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөлөө.

Их уншсан

холбоотой мэдээ