Ливаны нутагт дахь Сирийн дүрвэгсэд цаг агаарын хүнд нөхцөлд байна

2019-01-11 10:33:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
10-нд НҮБ-ын Дүрвэгсдийн газрын мэдээлснээр, Ливаны нутагт дахь Сирийн 70 мянган дүрвэгсэд цаг агаарын онцгой хүнд нөхцөлд амьдарч байгаагаас 40 мянга ньхүүхэд байна гэжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн газрын мөн өдөр нийтэлсэн тайланд: 9-нд Ливаны нутагт дахь Сирийн дүрвэгсдийн 361 түр орогнох цэг, 11 мянган хүн гамшигт өртөж, зарим нь усанд автан, зарим нь цасанд дарагдаж, заримыг нь аргагүйн эрхэнд нүүлгэн шилжүүлж байна. Ливаны умард нутгийн Триполи хотын ойролцоох түр орогнох цэгт 8 настай охин үерийн усанд амь насаа алдсан гэж тэмдэглэлээ.
Тайланд: НҮБ-ын Дүрвэгсдийн газар, Ливаны засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллага хамтран ажиллаж, Сирийн дүрвэгсдэд зохих дэмжлэг үзүүлж байна. Дүрвэгсдийн газар дахин цас орохоосурьтаж Сирийн дүрвэгсдэд чадлын хэрээр туслан, тэдэнд аюулгүй орогнох газар олж өгнө гэжээ.
Ливанд 6-9-ндэрс тэсцаг ууртай тулгарч, тэнгис дагуу нутагт аадар бороо орж, уулархаг нутагцасанд дарагдан, олон газар хүйтэрчээ. Цаг уурын урьдчилсан мэдээгээр 13-ны үдшээс эхлэн Ливанд дахин цасорох юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ