Эдийн засаг, худалдааны зөвшилцөл товлосон ёсоор үргэлжилнэ

2019-01-11 10:36:02
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
1-р сарын 7-9-нд Бээжин хотноо Хятад, Америк хоёр тал эдийн засаг, худалдааны асуудлаар дэд сайдын хэмжээний зөвшилцөл хийсэн юм. Энэ зөвшилцлийн үр дүнгийн талаар Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 10-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээтэй, гүнзгий, нухацтай ярилцлаа. Хоёр хоног хийх байсан зөвшилцлийг гурав хоног болгож сунгасан гэжээ.
Гао Фэн хэлэхдээ: Хоёр тал худалдааны болон бүтцийн чанартай асуудлаар ярилцаж байна. Хугацааг сунгасан нь хоёр тал нухацтай, илэн далангүй ярилцаж, хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгааг харуулж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ