Трамп Давосын дэлхийн эдийн засгийн форумд оролцохоо цуцлав

2019-01-11 10:49:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урьд товлосон Швейцарийн Давосын дэлхийн эдийн засгийн форумд оролцохоо цуцалсан гэж цахим хуудсаараа зарласан байна.

Тэрээр: хил хязгаарын аюулгүй байдлын асуудлаар Конгресс дахь Ардчилсан намынхан эвлэрэх байгаа тэрчлэн аюулгүй байдал АНУ-д маш чухал байдаг учраас дэлхийн эдийн засгийн форумд оролцохоо цуцалсан гэжээ.

АНУ-ын Цагаан ордон, Конгресс дахь Ардчилсан намынхан хилийн дагуу хана босгох зэрэг асуудлаар зөрчилдөж, талууд санхүүжүүлэх хуулийн төслийн талаар нийтлэг ойлголтод хүрч чадаагүй, 2018 оны 12-р сарын 22-ноос эхлэн АНУ-ын холбооны засгийн газрын байгууллагуудын 1/4 орчим нь зогсонги байдалд оржээ. АНУ-ын Цагаан ордон, Конгресс дахь Ардчилсан намынхан засгийн газрын ажил зогсонги байдалд орсноос хойш олон удаа хэлэлцээр хийсэн боловч бодит үр дүнд хүрээгүй юм.

2019 оны дэлхийн эдийн засгийн форум 1-р сарын 22-25-нд Швейцарийн Давос хотод болох юм.


Их уншсан

холбоотой мэдээ