Татварын ерөнхий баталгаат бүсийг дээд хэмжээнд нээлттэй болгоно

2019-01-11 15:54:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс сүүлийн үед арга хэмжээ боловсруулж, Татварын ерөнхий баталгаат бүсийг дээд хэмжээнд нээлттэй болгох гэж байна. 10-нд Бээжин хотноо Гаалийн ерөнхий газрын албаны хүн хэлэхдээ: Татварын ерөнхий баталгаат бүс 21 шинэ арга хэмжээ авч, аж ахуйн нэгжид нэмүү өртгийн борлуулалтын татвар оногдуулах эрх олгох, хил дамнасан цахим худалдааны жижиглэн борлуулалтын импортын бодлогыг татварын ерөнхий баталгаат бүх бүсэд хэрэгжүүлж, улмаар Татварын ерөнхий баталгаат бүсийн иж бүрэн үйлдвэрлэл, бизнесийн орчин зэрэг ерөнхий өрсөлдөх хүчийг дээшлүүлнэ гэжээ.

"Татварын ерөнхий баталгаат бүсийг дээд хэмжээнд нээлттэй болгож, чанартай хөгжүүлэх тухай зарим санал"-ыг ойрын үед албан ёсоор хэрэгжүүлнэ. Тус саналд 21 шинэ арга хэмжээ дэвшүүлж, Татварын ерөнхий баталгаат бүсийн иж бүрэн үйлдвэрлэл, бизнесийн орчин зэрэг талын ерөнхий өрсөлдөх хүчийг дээшлүүлэх аж үйлдвэрийн төв, судлан хөгжүүлэх төв, ложистикийн төв, хяналт хэмжилт, засварын төв, борлуулалт үйлчилгээний төв зэрэг “5 том төв”-ийн бүтээн байгуулалтыг ахиулна. 10-нд Хятадын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ли Гүө Төрийн зөвлөлийн бодлогын мэдээ нийтлэх ээлжит хуралд хэлэхдээ:

"Уг бүсийн боловсруулах аж үйлдвэрт шаардлагатай нэмүү өртгийн борлуулалтын татвар оногдуулах эрхийн асуудлаар татварын бүс дэх аж ахуйн нэгжүүдэд нэмүү өртгийн борлуулалтын татвар оногдуулах эрх өгч, бүсэд орохыг хүссэн аж ахуйн нэгж өөрсдөө хэрэглэх тоног төхөөрөмж импортоор авах зэргийг зөвшөөрч, Төрийн зөвлөл Татварын ерөнхий баталгаат бүсийг байгуулахыг зөвшөөрсөн өдрөөс эхэлж, холбогдох татвараас чөлөөлөх бодлогод хамруулна” гэжээ.

Ли Гүө хэлэхдээ: Борлуулалт үйлчилгээний төвийн талаар шинэ хөдөлгөх хүч, шинэ давуу тал бий болгож, хил дамнасан цахим худалдааны жижиглэн борлуулалтын импортын бодлогыг Татварын ерөнхий баталгаат бүх бүсэд хэрэгжүүлнэ гэжээ. Тэрээр: Түрээсийн ажил төрлийн хөгжлийг ахиулж, нисэх онгоц зэрэг том оврын тоног төхөөрөмжийн татварын баталгаат бүс дамнасан асуудалд гаалийн итгэмжлэн хянаж удирдах дүрэм хэрэгжүүлнэ. Ерөнхийлсөн гаалийн татварын баталгаат бүсэд хил дамнасан цахим худалдааны жижиглэн борлуулалтын бодлогыг бүх талаар хэрэгжүүлнэ. Татварын баталгаат бүсийн мэргэжлийн тоног төхөөрөмж импортлоход үйлчилгээг гэрээгээр даалгаж өгөх, төмрийн хүдэр, байгалийн каучук зэрэг барааны захиалгат барааны татварын хөнгөлөлтийн тооцоо хийхийг дэмжинэ гэжээ.

Ли Гүө танилцуулж хэлэхдээ: Шинээр байгуулсан гаалийн онцгой хяналтын бүсийг нэгдсэн журмаар Татварын ерөнхий баталгаат бүс гэж нэрлэж байна. Хуучин гаалийн онцгой хяналт удирдлагын бүсийг Татварын ерөнхий баталгаат бүс болгохыг түргэтгэж байгаа. Олон төрлийн үүргийг Хятадын Татварын ерөнхий баталгаат бүсэд эртхэн хэрэгжүүлнэ гэжээ.

Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого гүнзгийрэхийн хэрээр Татварын ерөнхий баталгаат бүс зэрэг гаалийн онцгой хяналтын бүс нь Хятадын нээлттэй эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх бүс, боловсруулах худалдааны шинэчлэлийн бүс болж, олон улсын аж үйлдвэрийн шилжилтийг хүлээн авч, бүсчилсэн эдийн засгийн зохицонгуй хөгжлийг ахиулж, гадаад худалдаа, ажлаар хангах талаар чухал үүрэг гүйцэтгэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ