Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийг сонгох хөтөлбөрийг зарлав

2019-01-11 17:29:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийг сонгох хөтөлбөрийг зарлав

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд, 4-р сард болох хаврын хурлаас өмнө Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийг сонгож, 2-р сарын 1-нд ажлаа өгөх гэж буй Ким Жим Ёны үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө гэж Дэлхийн банк мэдэгджээ.

Дэлхийн банкны тус мэдэгдэлд: Дэлхийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 9-нөөс эхлэн шинэ ерөнхийлөгчийг сонгох хөтөлбөрийг авч хэлэлцлээ. Шалгаруулалтад ил нээлттэй зарчим баримталж, шилдгийг нь сонгоно гэдгээ дахин нотолж байна гэжээ.

Мэдэгдэлд: Шинэ ерөнхийлөгчийг Дэлхийн банкны гишүүн орнуудаас сайн удирдагч, олон улсын том байгууллагыг удирдах туршлагатай, олон нийтийн салбарын ажлыг сайн мэддэг, Дэлхийн банкны хөгжлийн үүрэг зорилт ирээдүйг тодорхой илтгэж чадах, олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжихээ амлах, гадаад харилцаанд ур чадвартай, үүрэгт ажлаа үнэнч шударгаар биелүүлж чадах хүнийг сонгоно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ