Оюуны өмчийн хамгаалалт улам хүчин төгөлдөр болж байна

2019-01-11 17:51:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Бээжин хотод Хятадын орон нутгийн Оюуны өмчийн газрын дарга нар цуглаж, 2018 оны ажлаа тайлагнан, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг дэмжиж, эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулахын тулд оюуны өмчийг хамгаалах ажлын энэ жилийн төлөвлөгөөг хэлэлцжээ.

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хөгжил, мөн 2008 оноос "Оюуны өмчийн үндэсний стратегийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, Хятад улс Патентийн тухай хууль, Барааны тэмдгийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль зэрэг оюуны өмчтэй холбоотой олон хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж, оюуны өмчийн тусгай шүүх байгуулан, оюуны өмчийг хамгаалах эрхзүйн орчныг илэрхий сайжруулжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин олон хурал чуулган, арга хэмжээнд оюуны өмчийн талаар ярьж, оюуны өмчийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэх нь Хятадын эдийн засгийн өрсөлдөх хүчинд чухал ач холбогдолтой хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Оюуны өмчийн газрын дарга нарын хурлын ажлын тайлангаас үзвэл, 2018 онд үндсэн болон орон нутгийн оюуны өмчийн хамгаалалтын өөрчлөлт хийж, нэгдсэн менежмент бий болгосон байна. 2018 оны эцсийн байдлаар Хятадын эх газарт шинэ бүтээлийн патентын тоо 1.602 сая хүрсэн нь 2017 оныхоос 18.1 хувиар нэмэгдэж, 10 мянган хүн бүрт 11.5 шинэ бүтээлийн петентийн эрх оногдож, дотоодод хүчинтэй барааны тэмдэгт 18 сая 49 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 32.8 хувиар нэмэгджээ. Хятадын хууль тогтоох байгууллага патентын эрхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж, "Торгуулийн чанартай төлбөр"-ийн дүрмийг хэрэгжүүлж эхэллээ. Оюуны өмчийн экспорт импортын нийт хэмжээ 35 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Хятад улсын шинийг бүтээх чадавх, аж үйлдвэрийн хөгжлийн уялдаа маш сайн байсан тул оюуны өмчийн эрхийн их гүрэн болж чадсан юм. Саяхан дэлхийд үйлчилгээ үзүүлж эхэлсэн Бэйдөү системээр жишээ татвал, Хятад улс дэлхийн энэхүү хөтөч дагуулыг бие дааж зохион бүтээхдээ гол гол 100 гаруй технологийг зохион бүтээж, патентын эрхийн тоог огцом нэмэгдүүлжээ. 2012 оноос хойш, Бэйдөү системийн хүрээнд патентын эрх авах өргөдөл жилд 11 мянгад хүрч байлаа. Бэйдөү хөтөч дагуулын аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн холбоо байгуулагдсан нь холбогдох салбаруудын шинэ бүтээмжийн хөгжлийг ахиулжээ. Тоо бүртгэлээс үзвэл, Хятадын патентын эрх төвлөрсөн аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг ДНБ-гийн 12.4 хувийг эзэлдэг болсон байна.

"Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь инновацыг хамгаалж буй хэрэг юм", "Шинийг бүтээх нь хэдий чинээ хүчирхэг бол оюуны өмчийн эрхийг төдий чинээ сайн хамгаалж чадна” гэдэг үзэл баримтлалыг Хятадын ард иргэд сайтар ойлгосон юм. Одоо гадаадын хөрөнгийн аж ахуйн нэгжүүд Хятадад улам олноор ирж оюуны өмчийн эрхийн гомдол мэдүүлдэг болсон бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд оюуны өмчийн эрхээ ашиглан, олон улсын зах зээлд хөгжлийн хүрээгээ тэлж байна.

Оюуны өмчийн эрхийг хамгаалах ажил тасралтгүй боловсронгуй болон хөгжиж байна. Үүнд патентын эрхийг хамгаалах салбарт нотлох баримт авахад хүндрэлтэй, зардал их, хохирлын төлбөр бага зэрэг олон асуудал бий. Хятадын патентын эрхийн өргөдлийн хэмжээ 7 жил дараалан дэлхийд тэргүүлсэн боловч "олон боловч хүчирхэг нь цөөн" байгаа нь үнэн билээ.

2019 он бол Хятадын оюуны өмчийн эрхийн байгууллагын өөрчлөлтийг дуусгасны дараах анхны жил юм. Энэ удаагийн Оюуны өмчийн эрхийн газрын хурал 2019 оны үүрийг 9 талаар хуваарилжээ. Үүнд оюуны өмчийн эрхийн чанар, үр дүнг шалгахыг улам дээшлүүлэх, оюуны өмчийн эрхийг хамгаалахыг эрчимжүүлэх, оюуны өмчийн эрхийн ашиглалтыг ахиулах, оюуны өмчийн эрхийн олон нийтэд үйлчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, оюуны өмчийн эрхийн салбарын хяналтыг эрчимжүүлэх, оюуны өмчийн эрхийн олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг багтаж байна.

Үүнд, шошгын хуулийн 4-р засварыг ахиулах, оюуны өмчийн эрхийн суурь хууль дүрэм, шинэ салбарын шинэ байдал, шинэ ололт амжилт, оюуны өмчийг хамгаалахыг эрчимжүүлэх, Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагатай техникийг шинэчлэх төвийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан зэрэг нь Хятад улс нээлттэй байр сууриар оюуны өмчийн салбарын олон улсын хамтын ажиллагаанд оролцож байгааг харуулж, Хятадын дээд түвшинд гадаадад нээлттэй байхын тулгуур болсон юм.

Хятадын аж ахуйн нэгжүүд улам олноор гадаадад гарч байгаагийн улмаас Хятад улс гадаад орны засгийн газруудаас Хятадын аж ахуйн нэгжүүдийн оюуны өмчийн эрхийг хамгаалахыг хүсэж байна. "Америкийн худалдааны патентын эрхийн тоо бүртгэлийн сан" сүүлийн үед нийтэлсэн Америкийн патентын эрхийн тоо бүртгэлийн жагсаалтаас үзвэл, Хятадын компани 2018 онд АНУ-д 12 мянга 250 мянган патентын эрх авсан нь 2017 оныхоос 12 хувиар өсөж, түүхэн шинэ амжилт тогтоожээ. Энэ нь Хятадын шинийг бүтээх хүчин чадал тасралтгүй өсөж, олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүч тасралтгүй эрчимжиж байгаагийн илрэл юм.

Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар үргэлж арга хэмжээ авч, тасралгүй шинийг бүтээж байгаа нь Хятадын эдийн засаг өндөр түвшинд хөгжих, мөн дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөх хүч болж байна.

Их уншсан

холбоотой мэдээ