ХКН-ын Төв хорооны Сахилга бат шалгах комиссын хуралд үг хэлэв

Д.Хүчитбаатар 2019-01-11 20:38:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны Сахилга бат шалгах хуралд үг хэлэв

1-р сарын 11-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны XIX сонгуулийн Сахилга бат шалгахкомиссын III бүгд хуралд чухал үг хэлсэн байна.

Тэрээр: Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулж, "4 үзэл баримтлал", "4 итгэлтэй байх" зарчмыг эрчимжүүлэн, улс төрийн бүтээн байгуулалтаар намын бүтээн байгуулалтыг удирдуулж, намаа чанга засах талаар гаргасан амжилт, авилгын эсрэг тэмцлийн ялалтыг бэхжүүлж, нам, улс орны хяналтын системийг боловсронгуй болгож, намын XIX их хурал, Төв хорооны чухал шийдвэрүүдийг тууштай хэрэгжүүлэн, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг өндөр амжилтаар угтах хэрэгтэй гэжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Хань Жэн нар хуралд оролцож, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Сахилга бат шалгах хорооны нарийн бичгийн дарга Жао Лэжи хурлыг даргалсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ