“Чан Э-4”-ийн үүрэг амжилтад хүрсэнд баяр хүргэжээ

Д.Хүчитбаатар 2019-01-11 20:51:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд сарыг тандах төслийн "Чан Э-4" аппаратын саранд газардагч болон "Хас туулай” тандах аппарат харилцан зураг авч, товлосон үүргээ амжилттай биелүүллээ. Үүнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хэ, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юөүшя нар Бээжингийн сансрын нислэгийг удирдах төвд очиж, ажил байдалтай нь танилцан, ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн баярын захидлыг Лю Хэ уншиж танилцуулсан байна.

Баярын захидалд: Сарыг тандах төслийн “Чан Э-4” аппарат хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэнд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл халуун баяр хүргэж, энэ ажилд оролцсон эрдэм шинжилгээний нийт ажилтан, боловсон хүчин, АЧА-ийн офицер дайчдад мэндчилгээ дэвшүүлж байна. Сансрын уудмыг тандаж, сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах нь хүн төрөлхтний нийтлэг хүсэл мөрөөдөл юм. Хятад улс сарыг тандах 4-р шатны төсөл, сансрын гүнийг тандах төслөө бүх талаар эхлүүлсэн бөгөөд ирээдүйд бүр хүнд үүрэг сорилт биднийг хүлээж байна. Тиймээс та бүхэн Ши Жиньпин даргаар төв болгосон намын төв хорооны эргэн тойронд улам нягтарч, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулан, намын XIX их хурал, XIX сонгуулийн II, III бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, сансрын аяллын хүчирхэг гүрэн байгуулахад түлхэц өгч, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө улам их амжилт гаргахыг хүсэж гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ