Терроризмтой тэмцсэн Хятад улсын ололт амжилтыг сайшаав

2019-01-12 15:36:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 10-нд Хятадын Төв радио телевизийн зохион байгуулсан “Торгоны замын алдартнууд Хятадаар аялах нь” VII арга хэмжээ Шиньжянд эхлэв. Турк, Египет, Афганистан, Пакистан, Бангладеш, Шри Ланка зэрэг Нэг бүс нэг зам дагуу 6 улс орны хэвлэл мэдээллийн нэртэй сэтгүүлчид хүчирхийлэл, терроризмын эсрэг ШУӨЗО-нд гарсангол гол үйл хэргийн тухай үзэсгэлэнг үзээд хэлсэн үгэндээ: Терроризм бол хүн төрөлхтний нийтийн дайсан, улс орнууд хамтран ажиллаж, хамтдаа тэмцэх хэрэгтэй. Хятадын засгийн газар эрчимтэй бодлого явуулж, Шиньжяны амар тайван байдлыг улам баталгаажуулахыг хүсэж байна гэжээ.

1990-ээд оноос хойш гадаад дотоодын үндэстнийг хагалан бутаргах хүчин, шашны хэт даврагч хүчин, хүчирхийллийн террорист бүлэглэл Шиньжянд дэлбэлэх, нууцаар хорлох, гал тавих, үймээн дэгдээх зэрэг хүчирхийллийн террорист гэмт хэргийг хэдэн мянгаар үйлдэж, олон мянган гэмгүй эгэл иргэд, цагдаагийн байгууллагын хэдэн зуун ажилтны амийг хороож, эд хөрөнгийн асар их хохирол учруулсан юм.

ШУӨЗО-ны терроризмын эсрэг гол гол үйл хэргийн үзэсгэлэнг үзсэн Туркийн Измирийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Мискет Дикмен: Терроризмын хор хөнөөлийг дэлхий дахинд үнэн бодитоор үзүүлж буй нь зоригтой үйл ажиллагаа юм. Үүнийг нүдээр үзсэн хүмүүс л ойлгоно гэжээ.

Пакистаны "Хятад, Пакистаны найрамдлын FM98 радио"-гийн хөтлөгч Бабар: Терроризм шашин шүтлэгтэй холбоогүй. Исламын шашин бол энх тайвныг эрхэмлэгч шашин. Аливаа хүн Исламын шашны нэрээр террорист халдлага үйлдэхийг бид эсэргүүцнэ гэжээ.

Иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө Хятадын засгийн газарэрс арга хэмжээ авч, террористуудад хатуу цохилт өгсөөр ирсэн юм. Шиньжянд 25 сар дараалан халдлагын хэрэг гарсангүй. Нийгмийн аюулгүй байдал зохих хэмжээгээр сайжирч, шашны хэт даврагчдын нэвтрэхийг үр ашигтай хориглож чадсан юм.

Туркийн шинэ мэдээ сайтын сэтгүүлч Ерсен Хятадын засгийн газрын терроризмын эсрэг тэмцлийг үнэлж хэлэхдээ: Хятадын засгийн газар олон арга хэмжээ авч, террорист халдлагаас сэргийлсний үр дүнд 25 сар дараалан халдлагын хэрэг гарсангүй. Энэ нутаг үргэлж ийм амар тайван байх болтугай” гэжээ.

Шри Ланкийн “Ланкаде” сонины сэтгүүлч Гамаге: Хятадын засгийн газар Шиньжяныг өнө удаан тогтвортой байлгахын төлөө маш их ажил хийсэн юм байна. Шиньжянд энх тайвныг тогтоохын төлөөх үйлс амар хялбар биш байжээ гэжээ.

Египетийн “Пирамид эдийн засаг” сэтгүүлийн найруулагч Мансул: Тогтвортой байдал бол хөгжлийн суурь мөн. Шиньжян өнө удаан тогтвортой байж, энэ нутгийн маргааш улам сайн сайхан болох болтугайгэж ерөөсөн байна.

Афганистаны долоо хоног тутмын “Кандахар Орбанд” сэтгүүлийн ерөнхий найруулагч Амири: Терроризмтой амжилттай тэмцсэн Хятад улсын туршлагаас Афганистанчууд суралцахыг хүсэж байна гэжээ.

Бангладешийн “Өдрийн наран” сонины найруулагч Рахман: Терроризмыг тууштай устгахад олон орон нягт хамтран ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ