Их Британи дээрэнгүй үзэл гаргаж байна гэжээ

2019-01-12 16:05:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд, ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Закарова: Их Британий батлан хамгаалахын сайд Гавин Виллиамсон зэрэг албан тушаалтнуудын хэлсэн Их Британи, Карибын тэнгис болон Зүүн Өмнөд Азид цэргийн бааз байгуулна гэсэн үг дээрэнгүй үзлийн илрэл бөгөөд бүс нутгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ.

Закарова ОХУ-ын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Ойрд Их Британийн албаны хүмүүс олон бүс нутагт цэргийн хүчнээ байрлуулна гэж олонтоо дурдан, Карибын тэнгис, Зүүн Өмнөд Азид цэргийн бааз байгуулна гэж хэлсэн юм. Их Британи Европын холбооноос гарсны дараа “дэлхийн үйл хэргийн жинхэнэ оролцогч болно” гэсэн нь Их Британий дээрэнгүй үзлийг харуулж байна гэжээ.

Тэрээр: Их Британи цэргийн бааз байгуулах төлөвлөгөө гаргаж болно. Гэхдээ, зарим бүс нутгийн улс төр, цэргийн нөхцөл байдал хурцадмал байгаа нөхцөлд, гуравдагч оронд цэргийн хүчин байрлуулна гэдэг нь өдөөн хатгасан чанартай бөгөөд бүс нутгийн тогтвортой байдалд хор хөнөөл учруулна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ