​Хятадын эдийн засаг түргэн хөгжинө

2019-01-12 16:10:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан Нью-Йорк хотноо Дэлхийн банкны ахлах эдийн засагч асан, Бээжингийн их сургуулийн профессор Линь Ифү: 2019 онд Хятадын эдийн засаг 6.5 орчим хувиар өсөж, дэлхийн эдийн засгийн хөгжилд 30 орчим хувийн хувь нэмэр оруулах төлөвтэй байна гэжээ.

10-нд Нью-Йоркт болсон "2019 оны Хятадын эдийн засгийн ирээдүй" форумд Линь Ифү хэлсэн үгэндээ: Хятад улс хэт үйлдвэрлэлээ багасгах, үлдэгдлээ шингээж, бага мөнгөөр их ашиг хүртэхийг бууруулах зэрэг шинэчлэлийн бодлого хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрсэн юм. Үүний дараа засаг захиргааны өртгийг бууруулж, аж ахуйн нэгжийн засаг захиргааны дарамтыг хөнгөлөхийг тэргүүлэх ажлаа болгосон юм. Эдгээр нь эдийн засгийн хөгжилд ашигтай. Сүүлийн үед Хятад улс аж ахуйн нэгжийн татварыг бууруулж, засаг захиргааны зөвшөөрлийг хялбарчлах зэрэг бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, инновацид бизнесийн таатай орчин бүрдүүлж өгч байна. Хятад улс чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтын эрч хүчээ нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтад илүү олон боломж нээж өгч байна гэжээ.

Тэрээр: Хятад улс цаашид үйлдвэрлэл, экологийн орчноо сайжруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлэн, хотжилтын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх зэрэг олон бодлого хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлийг арилгаж, эдийн засгийн хөгжлийг үргэлжлэн дайчилна. Хятадын зах зээлийн далд хүч, эдийн засгийн хөгжил нь ард иргэддээ хөгжлийн боломж олгох төдийгүй гадаадын аж ахуйн нэгжид ч бизнесийн таатай боломж бүрдүүлж байгаа юм гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ