Хятад улс сансрын аяллын салбарт улам нээлттэй болно

Д.Хүчитбаатар 2019-01-12 16:14:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс сансрын аяллын салбарт улам нээлттэй болно

11-нд сарыг тандах "Чан Э-4" аппаратын саранд газардагч болон "Хас туулай" тандагч аппарат харилцан зураг авч, Хятад ба бусад орны эрдэм шинжилгээний хамтарсан ажлыг гүйцэтгэн, холбогдох тоо баримтыг эх дэлхийд дамжуулж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн байна.

Хятад улс сансрын аяллын салбарт улам нээлттэй болно

Энэ төслийн үүрэгт ажлыг гүйцэтгэхэд олон орон хамтран ажилласан юм. Тандагч аппарат дээр Герман, Швед зэрэг орны эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж байгаагаас гадна, "Шаазгай гүүр" дамжуулах дагуул дээр Нидерландын бага давтамжийн радио детекторыг угсарч, ОХУ-тай хамтран бүтээсэн изотопын дулааны эх үүсвэр "Чан Э-4"-ийг сарны шөнийг туулах баталгаа болж, Хятад улсын Аргентинд байгуулсан тинг гүний сансрын станц хэмжилт, хяналтын үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн Европын сансрын агентлагийн хэмжилтийн станц ч баталгаа өгч, Хятад, Америк зарим ажлыг хамтран биелүүлжээ. Мөн Харбины их сургуулийн сарыг тойрч аялах "Лүнжян-2” бичил дагуул дээр Саудын Арабын бичил камерыг угсарсан бөгөөд 2018 оны 6-р сард авсан зургаа эх газарт ирүүлсэн байна. АНУ-ын нийлүүлсэн сарны тойрог замын ЛРО дагуулын тоо баримт газардагч аппарат сарны гадаргууд газардах хугацаа, газрыг тогтооход чухал баталгаа, баримтаар хангасан байна.

Хятад улс сансрын аяллын салбарт улам нээлттэй болно

"Чан Э-4"-ийн үүргээ амжилттай биелүүлсэн нь сарыг тандах Хятад улсын 4 шатны төсөл бүх талаар эхэлснийг харууллаа. Ирээдүйд Хятад улс сансар судлал, аяллын салбарт олон улсад улам нээлттэй байх болно.

Их уншсан

холбоотой мэдээ