"Хятад, Финляндын өвлийн спортын жил"-ийн нээлтэд оролцов

2019-01-16 15:44:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хятад, Финляндын өвлийн спортын жил"-ийн нээлтэд оролцов

1-р сарын 14-нд, АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Финляндын ерөнхийлөгч Ниинистётой хамт "Хятад, Финляндын өвлийн спортын жил-2019"-ийн нээлтийн ёслолд оролцов.

"Хятад, Финляндын өвлийн спортын жил"-ийн нээлтэд оролцов

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад, Финляндын өвлийн спорт уялдаатай хөгжиж, харилцан нөхдөг бөгөөдхамтын ажиллагааныасар их нөөцтэй юм. "Хятад, Финляндын өвлийн спортын жил-2019" хоёр орны спортын хамтын ажиллагааг ахиулан шинэ шатанд гаргаж, Хятад, Финляндын нийгэм соёлын солилцоог шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэн, Хятад, Финляндын ирээдүйн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй ахиулан шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ниинистё хэлэхдээ: Хятад улс дэлхийн спортын их гүрэн болсон. Финлянд, Хятад спортын салбарт өнө удаан жилийн барилдлагатай билээ. Хятад улс 2022 оны өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахыг Финлянд улс дэмжинэ. Хятадтай өвлийн спортын жилийг хамтдаа нээсэн анхны орон болсондоо бид баяртай байна. Энэ нь хоёр ард түмний нөхөрлөлийг улам ахиулах нь зайлшгүй юм. Өвлийн спортын хүчирхэггүрэн болохоор хичээн зүтгэж байгаа Хятад улсад Финляндын тал туслахад бэлэн байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ