Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжилд анхаарал хандуулав

Д.Хүчитбаатар 2019-01-19 10:23:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжилд анхаарал хандуулав

Энэ сарын 16-18-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хэбэй мужийн Шюн-Ань шинэ дүүрэг, Тяньжинь, Бээжин хотод ажиллаж, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжлийн нөхцөл байдалтай танилцан, тусгай семинарыг даргалан хуралдуулсан юм.

Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжилд анхаарал хандуулав

Тэрээр онцлохдоо: Стратегийн байр суурийг хатуужилтай бэхжүүлж, хариуцлагаа зоригтой хүлээж, шинийг санаачлан, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжлийг улам их амжилтад хүргэх хэрэгтэй. Үүнд дараах 6 шаардлагыг тавьж байна. Нэгд, Бээжин хотын нийслэлийн үүргийг бусад үүрэг чадамжийг сааруулахаа эмх цэгцтэй, шуурхай биелүүлж, нийслэл хотын гол хүчин чадлыг дээшлүүлэх хэрэгтэй. Хоёрт, Шүн-Ань шинэ дүүргийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хууль тогтоомжид нийцсэнөндөр стандартын дагуу чансаатай биелүүлэх хэрэгтэй. Гуравт, Бээжин хотын захиргааг нүүлгэж буй боломжийг ашиглантус хотын дэд төв бүсийн төлөвлөгөө, бүтээн байгуулалт, ялангуяа боловсрол, эмчилгээ, соёл зэрэг олон нийтийн үйлчилгээг эрчимжүүлж, дэд төв бүсийн хүчин чадлыг боловсронгуй болгох хэрэгтэй. Дөрөвт, өөрчлөлт, инновацаар хөдөлгөх хүч, ялангуяа чансаатай хөгжлийг дайчлах эрч хүч болгох замаар эх орны бие даан шинийг санаачлах эх үүсвэр бүс болгох хэрэгтэй. Тавд, Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, ногоон уул ус алт мөнгөнөөс чухал гэсэн үзэл баримтлалын дагуу экологийн хамгаалалт, бүтээн байгуулалтыг тэргүүлэх байранд тавих хэрэгтэй. Зургаад, ард түмнээрээ төв болгохыг баримталж, олон нийтийн үндсэн үйлчилгээг хамтдаа байгуулж, ашгийг нь хуваалцаж, 2020 онд Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн бүх дүүрэг, шянийг ядуурлаас гаргах хэрэгтэй гэжээ.

Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжилд анхаарал хандуулав

Их уншсан

холбоотой мэдээ