2019 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр эхлэв

2019-01-21 17:11:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр эхлэв

2019 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр 21-нд албан ёсоор эхэлж, нутгаасаа гарч сургууль соёлын мөр хөөж байгаа буюу хөдөлмөр эрхэлж яваа хүмүүс гэртээ харих аянд гарлаа. Зам харилцаа, үйлчилгээ сайжирснаар Хятадууд нутаг буцахад илүү хялбар болсон юм.

2019 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр эхлэв

"1-р сарын 21-ний 00 цаг 29 минутад галт тэрэгний хонх дуугаран, K4051 дугаарт галт тэрэг Бээжингээс хөдөлснөөр цагаан сарын төмөр замын зорчигч тээвэр албан ёсоор эхэллээ.

Бээжин-Наньтүн чиглэлийн тус галт тэрэг цагаан сарын үеэр Бээжингийн нэмж ажиллуулсан анхны галт тэрэг юм. Нийт 18 цаг аялах хэдий ч нутаг буцахаар яарсан зорчигчдын сэтгэлд тийм x удаан санагдахгүй байгаа юм. Галт тэргэнд сууж яваа хоёр зорчигч ийн өгүүлж байна.

"Жилд ганц удаа харьдаг. Бид жил бүр өдийд гэртээ харьдаг юм. Гэрээ саналгүй яах вэ, нутаг ус, гэр орон шиг сайхан юм хаа байна.”

2019 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр эхлэв

"Би жил болгон харьдаг. Гэрт 86 настай аав маань бий. Би аавыгаа их санадаг. Цагаан сараар аав дээрээ заавал очих ёстой. Аав ч намайг их санадаг юм.”

Цагаан сар болоход цөөн хоног үлдсэн учраас зорчигч тээврийн салбарт баярын уур амьсгал оржээ. Зарим зорчигч сар шинээр гэр бүлээрээ цуглах тухай төсөөлөн бодож эхэлсэн байна.

"Цагаан сарын баяраа сайхан тэмдэглэнэ ээ. Би их баяртай байна. Гадуур зугаална. Нутгийнхаа хотуудаар аялна даа.”

2019 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр эхлэв

1970-аад оны эцсээр өөрчлөлт нээлтийн бодлогын хэрэгжилтийг дагаад гадагшаа гарч хөдөлмөр хийж, суралцдаг олон хүн олон болж, тэд цагаан сараар нутаг буцдаг байна. Билгийн тооллын сар шинийн баярын үеэр хот орж хөдөлмөр эрхлэгсэд, суралцаж байгаа хүмүүс уламжлалт зан заншлаараа нутаг буцаж, гэр бүлийнхэнтэйгээ сар шинийн баяраа тэмдэглэж дуусаад дахин хот руу буцдаг учраас дэлхий нийтэд ховорхон тохиох хүн амын шилжилт хөдөлгөөн болжээ. 2012 оноос өнөөг хүртэлх байдлаар, сар шинийн баяраар зорчсон хүн жилд давхацсан тоогоор 3 тэрбумд орчимд хүрдэг юм.

2019 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр эхлэв

Сар шинээр төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд, Бээжин хотынхон К4051 дугаарт шиг гал тэргийг сар шинээс өмнө 75 хосыг нэмж, баярын дараа 74.5 хос гал тэргийг нэмж ажиллуулна. Эдгээр нь голдуу Жинань, Чанчүнь, Харбин зэрэг зорчигч ихтэй хотын иргэдийг тээвэрлэх зорилготой юм. Хятадын Төмөр замын Бээжингийн салбар товчооны ХХК-ын тээврийн ажил хариуцсан дарга хатагтай Жү Дяньпин хэлэхдээ:

"Ихэнх зорчигч зөөлөн ор шаарддаг. Тэдний эрэлт хэрэгцээнд тохируулж, энэ оны сар шинийн тээврийн үеэр “Фүшинь” гал тэргийг анх удаа нэмж аялуулах учраас сар шинийн тээврийн хүчин чадлыг ихээр нэмэгдүүлнэ” гэжээ.

2019 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр эхлэв

Сар шинийн зорчигч тээврийн үеэр тээвэрлэлтийн хамгийн чухал хэлбэр болох Хятадын төмөр замын салбар зорчигч тээврийн хүчийг 5 хувиар нэмэх бөгөөд үүнд хурдны галт тэргийг 17 хувиар нэмэгдүүлэх юм байна. Бээжин галт тэрэгний өртөөний хэвлэлийн төлөөлөгч Ше Жинь-И танилцуулж хэлэхдээ,

"Бид тасалбар зарах автомат 45 машин нэмж ажиллуулж, тасалбараа гаргах, борлуулах үйлчилгээ үзүүлж, зорчигчид тасалбар авах бүх үйл явцад өөртөө үйлчлэх боломж бүрдүүллээ. Мөн 30 орцонд урьд нь автомат үйлчилгээний 12 машин ажиллаж байсан бол одоо 18-ыг нэмж, хойд талын 30 орц бүгд автомат машин ажиллуулахад бэлэн болоод байна.”

2019 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр эхлэв

Зорчигчдыг амар тайван, тав тухтай аялуулахын тулд төмөр зам, агаарын тээврийн байгууллагууд шинэ бодлого хэрэгжүүлж, үйлчилгээг улам сайжруулж байна. Хятадын Иргэний агаарын тээврийн компанийн орлогч захирал Дүн Жи-И: Орчин үеийн технологийг ашиглан, Хятадын гол гол нисэх онгоцны буудалд “Тасалбар хэрэглэхгүй” зорчих үйлчилгээ үзүүлж буйн улмаас зорчигчдод улам хялбар болсон гэжээ.

"229 нисэх онгоцны буудалд өөртөө үйлчлэх машин гаргаж, цахим тийз бичүүлж, зорчигч тээврийн хэмжээ 10 саяд хүрсэн 32 онгоцны буудалд аюулгүйн шалгалт хийх, тийз бичүүлэх бүх үйл явцыг цахимжуулсан. Зарим онгоцны буудлаас гарсан ачааг бүх үйл явцад хянаж, хүлээн авсан ачааг камераар харах боломж бүрдүүлэн, ачаа алдахаас зайлсхийсэн. Агаарын тээврийн 12 компанийн 300 гаруй нисэх онгоцонд бүхээгийн интернетийн үйлчилгээг үзүүлж, бүх нислэгийн мэдээллийг цаг тухайд нь хүргэж, билетээ буцаах, нислэгээ өөрчлөх зэрэг үйл явцыг хялбарчилсан юм. ”

Их уншсан

холбоотой мэдээ