Ли Жаньшү, Ван Ян нар Хун Сентэй уулзав

Ренчинсоо 2019-01-23 16:25:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд АИХ-ын ордонд, БХАТИХ-ын байнгын хорооныдарга Ли Жаньшү, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Ван Ян нар Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй тус тус уулзлаа.

Ли Жаньшү, Ван Ян нар Хун Сентэй уулзав

Уулзалтын үеэр Ли Жаньшү: Хятад, Камбож дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш, харилцан хүндэтгэж, бие биенээ дэмжсэн улс орон хоорондын найрсаг харилцаа тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ үзүүлсээр ирлээ. Ши Жиньпин дарга Хятад, Камбож стратегийн ач холбогдолтой хувь заяаны хамтын цогц байгуулах нь хоёр орны уламжлалт найрамдалд шинэ эрин үеийн агуулга нэмэхийг онцолсон билээ. Хятадын тал Камбожтой хамт, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтоор удирдамж болгож, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Ли Жаньшү, Ван Ян нар Хун Сентэй уулзав

Уулзалтын үеэр Ван Ян: Хятад, Камбожид түүхийн хамгийн таатай цаг үе тохиож байна. Хоёр орны найрамдлын үндэс суурь гүн зузаан, улс төрийн харилцан итгэлцэл бат бөх юм. УТЗЗ-ийн бүх Хятадын хороо Камбожийн холбогдох байгууллагатай улс төрийн үйл хэрэг зэрэг салбарын солилцоогоо үргэлжлэн эрчимжүүлж, Хятад, Камбожийн найрамдал, хоёр орны харилцааг хөгжүүлэхийн тулд шинэ хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.Хун Сен: Камбож, Хятадын уламжлалт найрамдлыг үргэлжлэн хөгжүүлэхийнтөлөө хичээн ажиллана. Хятадын хөгжил нь бүс нутаг, хөгжиж буй орнуудад асар их боломж нээж байна. Камбожийн тал Нэг бүс нэг зам санаачилгад идэвхтэй оролцож, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ