Францын засгийн газар захирамж гаргав

2019-01-24 10:03:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд Францын засгийн газрын сайд нарын хурлаар Их Британи "Европын холбооноос гэрээгүйгээр гарах" явдлыг зохицуулах зорилготой захирамж баталсан тухай мөн өдөр тус улсын ерөнхийлөгчийн ордон мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр: Хэрвээ Их Британи "Европын холбооноос гэрээгүйгээр гарвал" Франц улс энэхүү захирамжийн дагуу гаалийн хяналт, амьтан ургамлын хорио цээрийн шалгалт, хил хамгаалах цагдаагийн албаны ажилд зохих тохируулга хийх юм. Мөн Их Британи "Европын холбооноос гэрээгүйгээр гарах"-ыг зохицуулахаар Францын засгийн газар нийт 5 захирамж бэлтгэсний нөгөө 4-ийг нь 2-р сарын 6-наас өмнө засгийн газрын сайд нарын хуралдаанаар хянан хэлэлцүүлнэ.

Энэ сарын 15-нд Их Британийн парламентын төлөөлөгчдийн танхим засгийн газрынхаа бэлтгэсэн Европын холбооноос гарах гэрээг хүлээн зөвшөөрөөгүй учраас, ЕХ-ноос гарах үйл явцыг улам эгзэгтэй болгож, “Гэрээгүйгээр гарах” магадлал нэмэгдсэн бөгөөд үүнийг зохицуулахаар Францын засгийн газар 17-ноос эхлэн парламентаараа хууль батлуулах зэрэг арга хэмжээ авсан байна.




Их уншсан

холбоотой мэдээ