Макрон Ван И-г хүлээн авч уулзав

2019-01-24 10:04:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Макрон Ван И-г хүлээн авч уулзав

23-нд Элиссейн ордонд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзлаа.
Макрон: Франц, Хятадын харилцааг Францын тал ихэд чухалчилдаг. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй боломжийг ашиглан, Хятадын талтай өндөр түвшинд санал бодлоо солилцож, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, цөмийн эрчим хүч, агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, соёл, боловсрол, өсвөр үеийнхний солилцоог өргөжүүлэхийг хүсэж байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүд Францад ирж ажил төрөл эрхлэхийг сайшаах бөгөөд Хятадын талтай олон улсын үйл хэрэг дэх зөвшилцлөө эрчимжүүлж, олон талт үзлийг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэжээ. Ван И: Ерөнхийлөгч та Хятадад айлчилснаас хойш нэг жилийн турш, Ши Жиньпин даргын тантай тохиролцсон нийтлэг ойлголтууд тогтвортой хэрэгжиж, олон салбарын хамтын ажиллагаанд ахиц гарсаар байна. Энэ нь Хятад, Францын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа, хоёр талын хамтын ажиллагаанд асар их боломж байгааг харууллаа. 2019 онд хоёр орон, Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг хамтдаа тэмдэглэнэ. Францын талтай дээд зиндааны хэлхээ холбоо, цөмийн эрчим хүч, инновацын салбарууд, Нэг бүс нэг зам бүтээн байгуулалтын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон талт хөтөлбөрүүдийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэн, Хятад, Францын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ эрч хүчээр сэлбэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
23-нд Ван И Парист очиж, Францын ерөнхийлөгчийн гадаад үйл хэргийн зөвлөх Филиппе Эттенетэй Хятад, Францын стратегийн XVIII уулзалтын ахлах зөвлөхүүдтэй уулзалт хийжээ. Ван И Парист байх хугацаандаа Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриантай хэлэлцээ хийх юм. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ