Хүйтэн дайны сэтгэлгээгээ орхихыг шаардав

2019-01-24 10:31:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
АНУ-ын нийтэлсэн үндэсний тагнуулын стратегийн тайланд "Орос, Хятад бол Америкийн гол аюул мөн" хэмээн бичсэнийг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 23-нд болсонээлжит хэвлэлийн бага хурал дээр няцааж: Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. АНУ хоцрогдсон хүйтэн дайны сэтгэлгээгээ, аз сорьсон тоглоомоо орхихыг дахин шаардаж байна гэжээ.
Хуа Чүнь-Ин: Хятад улс үргэлжэнх тайван, хөгжлийн замаар явж, сэргийлэх чанартай батлан хамгаалах бодлого явуулна гэж олонтоо нотолсон юм. Хятад улс бол энх тайвныг тогтоогч, дэлхий дахины хөгжилд хувь нэмэр оруулагч, дэлхийн дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн юм. Америкийн тал хүйтэн дайны сэтгэлгээ, аз сорьсон тоглоомоо орхиж, Хятад, Америкийн итгэлцэл, хамтын ажиллагаа, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай ажил хийхийг шаардаж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ