Хятад улс үр тариа, эд материалын аюулгүй байдлыг баталгаажуулах чадвараа нэмэгдүүлнэ

2019-01-24 10:45:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Бээжин хотноо Хятадын Үндэсний үр тариа, эд материалын нөөцийн газрын дарга Жан Үфэн хэлэхдээ: 2019 онд үр тариаг нөөцөлж бэлтгэх удирдлагын системд шинэчлэл хийж, "Чанартай үр тарианы төсөл”, үр тарианы үйлдвэрлэлийн хүчирхэг улсыг бүтээн байгуулах зэрэг долоон том төсөл хэрэгжүүлж, үр тариа, эд материалын аюулгүй байдлыг баталгаажуулах хүчин чадлаа дээшлүүлнэ гэжээ.

17-нд Бээжинд болсон Хятадын үр тариа, эд материалын нөөцийн ажлын хурлаар: 2018 онд Хятад улс үр тарианы нөөцийн системд шинэчлэл хийж, зах зээлийн тохируулалт тогтвортой байдлаа хадгаллаа. Зуны ургацыг зах зээлд хандуулан худалдан авсан хэмжээ одоо 90 гаруй хувьд хүрч, намрын үр тариаг зах зээлийн ханшаар худалдан авах хэмжээ тогтвортой дээшлэн, олон төрлийн аж ахуйн нэгжүүдийн жилийн худалдан авсан үр тарианы хэмжээ 360 тэрбум килограммд хүрсэн. Үр тариагаа худалдаж чадахгүй бэрхшээл гараагүй гэжээ.

Мөн өдрийн хурлаар 2019 онд хэрэгжүүлэх долоон гол ажлыг тодорхойллоо. Үүнд үр тариаг худалдан авч нөөцлөх, нөөцлөх удирдлагын системд шинэчлэл хийх, эрэлт нийлүүлэлтийг улам тэнцвэртэй болгох, аюулгүйн баталгаатай болгохыг тэргүүн байранд чухалчилжээ. Хятадын Үндэсний үр тариа, эд материалын нөөцийн газрын дарга Жан Үфэн энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм: "Тутарга, буудайг худалдан авах доод үнийн бодлогыг боловсронгуй, үнэ ханшийг илүү уян хатан болгож, зах зээлийн механизмын үүргийг гүйцэтгэнэ. Нэгд, үр тарианы нийлүүлэлтийн бүтцийг сайжруулна. Хоёрт, үр тариаг худалдан авах, зохисгүй хэт үлдэхийг шийдвэрлэх ажлыг сайтар хийнэ. Гуравт, үр тариаг ургуулж үйлдвэрлэх, борлуулах хамтын ажиллагааг өргөтгөнө. Дөрөвт, зах зээлийн зохицуулалтыг шинэчлэн боловсронгуй болгоно.”

Хурлаар гаргасан тоо баримтаас үзвэл, 2018 оны Хятадын үр тарианы үйлдвэрлэлийн эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн өртөг 10 орчим хувьд хүрэх төлөвтэй, тогтвортой өсөх хандлагаа хадгалсан байна. Энэ онд үр тарианы үйлдвэрлэлийн чансаатай хөгжлийг дэмжинэ гэжээ. Одоо Жан Үфэний ярихыг үргэлжлүүлэн сонсоно уу: "Чанар чансаагаар үр тарианы ажлыг хөгжүүлэх ойлголтыг бүх үйл явцад хэрэгжүүлж, үр тариаг үйлдвэрлэх аж ахуйн нэгжид түшиглэн, үйлчилгээг хөгжүүлж, сайн үр тариаг сайтар үйлдвэрлэхийг дэмжинэ. Үр тарианы чанарын аюулгүй байдлын хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж, худалдан авах үйл явцад чанар чансааг чухалчлан дайчилж, сайн үр тариаг өндөр үнээр худалдан авахыг дэмжинэ. Жишиг аж ахуйн нэгж, үр тарианы үйлдвэрлэлийн дараах үйлчилгээний үүргийг бүрэн гүйцэтгэж, зэрэглэлхувааж агуулахад нөөцөлж, нарийвчлан удирдаж, сайн үр тариаг сайтар нөөцлөхийг дэмжинэ. Манлайлагч аж ахуйн нэгжийн дайчлах үүргийг гүйцэтгэж, үр тариа, ургамлыг тосыг нарийн боловсруулахыг удирдан, шилдэг сортын үр тариаг нарийн боловсруулахыг дэмжинэ. Үр тариа, ургамлын тосны брэнд бий болгох үүрэг гүйцэтгэж, чанартай, ногоон үр тарианы бүтээгдэхүүний хэрэглээг дайчлан, шилдэг үр тариаг шаардлагатай хүмүүст нь борлуулахыг дэмжинэ. ”

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс энэ онд бодлогын чанартай үр тарианы нөөцийн хэмжээ, чанарын шалгалт хийж, "Үр тарианы аюулгүй байдлын баталгааны хуулийн төсөл" боловсруулж, үр тарианы орчин үеийн өндөр үр ашигтай гүйлгээний тогтолцоо, үндэсний эд материалын ерөнхий нөөцийн тогтолцоог бий болгох зорилт тавин ажиллаж байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ