​Европын холбооноос гарах асуудал ээдрээтэй байна

2019-01-24 10:52:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 15-нд Их Британийн парламентын Төлөөлөгчдийн танхим санал хурааж, Европын холбооноос гарах тухай Их Британийн засгийн газар ба Европын холбооны хооронд тохиролцсон гэрээг зөвшөөрөөгүй учир "Европын холбооноос гэрээгүйгээр гарах" магадлалыг нэмэгдүүлжээ. Европын холбооноос гарах товлосон хугацаа болоход 60 орчим хоног дутуу байгаа учраас энэ ээдрээтэй нөхцөлд аж ахуйн нэгжүүд өөдрөг бус байр суурьтай байгаа. Энэ тухай ХОУР-гаас Их Британид суугаа сэтгүүлч Лян Таогийн ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Орон нутгийн цагаар 15-нд Их Британийн парламентын Төлөөлөгчдийн танхим 432 татгалзсан, 202 дэмжсэн саналын дүнгээр Их Британийн засгийн газар 2018 оны 11-р сард Европын холбоотой тохиролцсон Европын холбооноос гарах гэрээг хүлээн зөвшөөрөөгүй юм. 230 саналын зөрөө гарсан нь Их Британийн түүхэн дэх хамгийн том ялагдал юм.

Их Британийн засгийн газрын гаргасан тоо баримтаас үзвэл, тус улсынтүүхэнд засгийн газрын төсөлд парламент санал оруулахад татгалзсан ба дэмжсэн санал 100-гаас илүүгээр зөрөх тохиолдол маш цөөн байдаг. 1924 онд цөөнх Лейборист нам засгийн газар байгуулах явцад гурван удаа санал хураахад тус бүр 166, 161, 140 саналаар зөрж байжээ.

Энэ удаагийн саналын зөрөөний тухай сэтгүүлч Их Британи Европын холбооноос гарах асуудлыг судлаач, "Европыг өөрчлөх" судалгааны газрын профессор Ананд Менонтай уулзаж ярилцлага авсан юм. Тэрээр хэлэхдээ: Гэрээг олон татгалзсан саналаар зөвшөөрөөгүй нь Их Британийн улс төрчид Их Британи ба Европын холбооны харилцаа, Их Британи ба дэлхий дахины харилцааны асуудлаар ихээхэн санал зөрүүтэй байгааг харууллаа. Засгийн газрын ялагдлын улмаас "Европын холбооноос гэрээгүйгээр гарах" магадлалыг улам илүү болгосон гэжээ. Одоо түүний ярихыг үргэлжлүүлэн сонсоно уу: "Европын холбооноос албаар гарах нь цорын ганц сонголт гэж би үзэхгүй. Гэвч тэр бол өнөөгийн шатанд бэлэн байгаа хуулийн дүн, Европын холбооноос гэрээгүйгээр гарах нь зохих хэмжээнд зайлшгүй болсон боловч парламент ийм байдалд хүргэхийг хүсэхгүй байна."

Эмх цэгцгүйгээр Европын холбооноос гарахыг Их Британийн парламент хүсэхгүй гэж шинжээчид үзэж байгаа ч парламент ямар үр дүн хүсэж буй тухай шинжээчид харилцан адилгүй байр суурьтай байгаа учраас өөр өөр хариу өгч байлаа. Профессор Ананда үзэл бодлоо бидэнтэй хуваалцсан юм: "Европын холбооноос албаар гарахаас яаж зайлсхийх тухай парламент одоогоор тодорхой байр суурьгүй байна. Парламентын олонх нь бусдыг эсэргүүцэх сонирхолтой хэрнээ өөрийн гэсэн тодорхой төсөл өргөн барьж чадахгүй байна. Өнөөг хүртэл парламентын дотоодод дахин санал хураахыг дэмжих олонх бүрдээгүй, гэрээний дагуу Европын холбооноос гарахыг дэмжсэн олонхын санал ч гараагүй. Ерөнхийдөө Европын холбооноос албаар гарахыг дийлэнх нь хүсэхгүй байгаа нь тодорхой харагдана. Үүний улмаас хоёр асуудал үүснэ: Нэгд, парламентын олонх юу хүсээд байгаа юм бэ? Хоёрт, парламентын олонх санал нэгдсэн төсөл гарахаар төсөөлөхөд энэ төсөл засгийн газрын байр суурьтай нийцэхгүй бол засгийн газрыг парламентын саналын дагуу албадан ажиллуулах механизм бий юу?”

Европын холбооноос гарах тухай өнөөгийн нөхцөл байдлын тухай Их Британийн 48 корпорацын клубийн захирал Стефен Перри хэлэхдээ: Энэ тулгамдсан асуудлыг илүү их хугацаатай бол зохистой шийдвэрлэх арга зам олох боломжтой гэжээ.

"Их Британи Европын холбооноос гарах асуудал үүсэхгүй бол үүсэхгүй, үүссэн юм чинь олон санал зөрөөтэй байгааг бид зөвшөөрнө. Ингэж байж хамгийн үр ашигтай шийдвэрлэх арга олж болно. Одоогийн шийдвэрлэх төсөл зөвхөн анхан шатны байж болзошгүй, энэ асуудлыг үр ашигтай шийдвэрлэхэд 20, 30 жил, цаашлаад 40 жилийн хугацаа зарцуулна гэж бодож байна.”

3-р сарын 29-нд Их Британи Европын холбооноос албан ёсоор гарна. Их Британийн засгийн газар энэ чухал үед дотоодын болон Европын холбооны хоёр талын дарамтад байна. Дотоодын сөрөг хүчнийхэн улам их дарамт үзүүлэхийн зэрэгцээ Европын холбоо ч тасралтгүй ятган шаардаж байгаа юм. Ирээдүйн тухай хэн ч төсөөлж чадахгүй, улам бүр ээдрээтэй болж байна.

Улс төрчдийн тарьсан шуугианд хамгийн урамгүй байгаа нь аж ахуйн нэгжийнхэн юм. Их Британийн эдийн засгийн 80 орчим хувийг эзлэх үйлчилгээний салбараар жишээлбэл Европын холбооноос гарахаас өмнө илэрхий удаашрах төлөвтэй болж байна. Их Британийн Аж үйлдвэрийн холбооны гаргасан тоо баримтаас үзвэл, өнгөрсөн 3 сард үйлчилгээний салбарын өөдрөг бодол огцом унаж, гүйцэтгэсэн ажил, ашгийн аль аль нь буурч, хууль эрхзүй, маркетингаар төлөөлөл болгосон мэргэжлийн үйлчилгээний компани хоёр жилийн турших хамгийн таагүй үе шатанд орсон байна.

Их Британи, Европт ажил эрхэлж буй Их Британийн өмгөөллийн Linklaters компанийн олон улсын ажил хариуцсан хамтрагч Гидеон Мооре: Их Британи Европын холбооноос гарах хэлэлцээг хийсээр л байна. Энэ үед хэн ч оновчтой шийдвэр, төсөөлөл гаргах аргагүй байгаа учраас өмгөөлөгчийн газар маань ч хэрэглэгчдээ зөвлөж чадахгүй байна гэжээ: "Бидний гол ажил бол хэрэглэгчтэйгээ байнга холбоотой байж, ямар нэг боломжтой үед тэднийг санал санаачилга, онцгой байдлыг зохицуулах төсөл зэргээр хангаж, Европын холбооноос гарснаас болж бизнест нь үзүүлэх сөрөг нөлөөг боломжийн хэрээр багасгахыг хичээдэг юм.”

Гидеон Моорены бодол бол Их Британийн аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байр суурийн төлөөлөл гэж хэлж болно. Тэд хамгийн муу төсөөлөл гаргаж, Их Британи “Европын холбооноос гэрээгүйгээр гарах”-д цаг ямагт бэлтгэхээс өөр юу ч хийж чадахгүй байгаа юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ