Венесуэл АНУ-тай дипломат харилцаагаа таслав

2019-01-24 11:01:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Венесуэл АНУ-тай дипломат харилцаагаа таслав

23-нд Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро: Венесуэл улс АНУ-тай дипломат харилцаагаа албан ёсоор тасаллаа гэжээ.

Венесуэл АНУ-тай дипломат харилцаагаа таслав

Мөн өдөр ерөнхийлөгчийн ордны ойролцоо болсон цуглаанд Мадуро: АНУ Венесуэлд төрийн эргэлт зохион байгуулж, өдөөсний улмаас Венесуэлийн засгийн газар АНУ-тай дипломат болон улс төрийн харилцаагаа бүрмөсөн таслахаар шийдвэрлэсэн юм гэжээ. Тэрээр баримт бичигт гарын үсэг зурж, АНУ-аас Венесуэлд суугаа бүх дипломат ажилтныг 72 цагийн дотор тус улсын хилээс гарахыг шаарджээ. Мадуро: Сөрөг намын гишүүн, парламентын дарга Жуан Гуайдо-г Венесуэлийн "түр ерөнхийлөгч" болгохыг АНУ-ын ерөнхийлөгч дэмжиж буй нь ноцтой алдаа юм гэжээ.

Венесуэл АНУ-тай дипломат харилцаагаа таслав

23-ны өглөө, сөрөг намыг дэмжигчдийн цуглаанд Жуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн "түр ерөнхийлөгч" болсноо мэдэгдсэн юм. Үүний дараахан Трамп мэдэгдэл нийтэлж, Жуан Гуайдо Венесуэлийн "түр ерөнхийлөгч" болохыг хүлээн зөвшөөрч, АНУ эдийн засгийн болон дипломат аргаар Венесуэлд үргэлжлэн шахалт үзүүлэх болно гэжээ. Үүнтэй холбогдуулан Венесуэлийн засгийн газар: Манай улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу, 2016 оны 1-р сараас өнөөг хүртэл Венесуэлийн парламент хууль бус нөхцөлд байгаа, иймээс парламентын даргын албан тушаал, үйл ажиллагаа бүхэн хүчин төгөлдөр биш юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ