​Цэцэрлэгжүүлэлтийн экспогийн бэлтэл ажил урагштай байна

2019-01-24 11:03:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цэцэрлэгжүүлэлтийн экспогийн бэлтэл ажил урагштай байна

1-р сарын 19-нөөс яг 100 хоногийн дараа 2019 оны Хятадын Дэлхийн Цэцэрлэгжүүлэлтийн экспо эхэлнэ. Одоо экспод бэлтгэх ажил урагштай ахиж байгаа бөгөөд экспо-г давхацсан тоогоор 16 сая хүн үзэх төлөвтэй байна. 110 гаруй улс орон, олон улсын байгууллага тус экспод оролцохоо нотолсон нь A1 зэрэглэлийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспод хамгийн олон улс орон, олон улсын байгуулллага оролцсон тохиолдол болох юм.

Цэцэрлэгжүүлэлтийн экспогийн бэлтэл ажил урагштай байна

Тус экспо бол Олон улсын цэцэрлэгжүүлэлт, цэцгийн салбарын байгууллага болох Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үйлдвэрлэлийн нийгэмлэгийн зөвшөөрлөөр зохиох олон улсын чанартай үзэсгэлэн яармаг бөгөөд олон улсын дээд зэрэглэлийн цэцэрлэгжүүлэлтийн экспо юм.

Энэ жилийн экспо 4-р сарын 29-нөөс 10-р сарын 7-ны хооронд Бээжин хотын Яньчин дүүрэгт "Ногоон амьдрал үзэсгэлэнтэй гэр орон" уриан дор болно. Гол нь Хятадын, олон улсын, амьдралын оролцоо мэдрэмжийн, ургамлын зэрэг дөрвөн павильон, урлагийн тоглолтын төвөөс бүрджээ. 1999 онд Кунминий Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо, 2010 оны Шанхайн Дэлхийн экспогийн дараа Хятад улсад зохион байгуулах дээд зэрэглэлийн, олон улсын чанартай экспо болох юм.

Цэцэрлэгжүүлэлтийн экспогийн бэлтэл ажил урагштай байна

Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн экспог зохион байгуулах комиссын Гадаад харилцааны ажлын хэсгийн албаны дарга Фэн Яошян: Одоогоор 86 улс орон, олон улсын 24 байгууллага экспод оролцохоо бичгээр нотолсон. Энэ удаад экспотой танилцах хүн давхацсан тоогоор 16 саяд хүрэх төлөвтэй байна гэжээ: "Энэ удаагийн экспог маш баялаг хөтөлбөртэй зохион байгуулна. Одоо 2500 гаруй арга хэмжээ зохиохоор шийдсэн нь солилцоо хамтын ажиллагааг дэмжих үүргээ сайтар биелүүлэхэд тустай юм. Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн экспод шинэчлэл илэрхий харагдана. Агуулга, цэцэрлэгжүүлэлтийн ухагдахууны хувьд улам өргөн салбартай болж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, эмийн ургамал зэргийг хамарч, агуулга хөтөлбөр нь ч урьд урьдынхаас өргөн болж байна. Мөн шинэ технологи, ялангуяа 5G-г онцлон харуулна.”

Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн экспогийн барилга байгууламжийн ажил үндсэндээ дуусаж, Хятадын, олон улсын, ургамлын, амьдралтай холбоотой оролцоо мэдрэмжийн павильон зэрэгт үзэсгэлэнгээ нээхэд бэлэн болжээ.

Цэцэрлэгжүүлэлтийн экспогийн бэлтэл ажил урагштай байна

Хятадын павильоны дизайнер Ли Лян хэлэхдээ: Хятадын павильон олон хэсгээс бүрдсэн. Хятадын цэцэрлэгийн үзэмжээр гол болгосон. Өвөрмөц барилга байгуулалт, байгаль орчин, талбай, соёл урлагийг уялдуулсан Хятадын павильоныг шатан тариан доогуур барьж, олон нутгийн шинэ соргог цэцэгс, цэцэгсийн дунд боссон хүлэмж мэт харагдана гэжээ. Одоо Ли Ляны танилцуулахыг үргэлжлүүлэн сонсоно уу: "Барилга байгуулалт цэцэрлэгжүүлэлтийн газрыг эзлэхээс аль болох зайлсхийхийг зорьсон. Мөн Хятадын уламжлалт барилгын хэлбэрийг ашиглаж, орчин үеийн аргаар Хятадын өвөрмөц дээврийн хэлбэрийг гаргаж, ган бүтцээр цаг үеийн технологийн түвшнийг илэрхийлсэн. Шатан тариагаар цэцэрлэгжүүлэлтийн ухагдахууныг харуулж, Хятадын павильоны дунд толь мэт зэврэхгүй ганг хэрэглэж, толиноос ойсон гэрлээр холын уул, усны үзэмжийг барилгын дээвэрт тусгахыг зорьсон юм. ”

Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспогийн паркт олон улс орон, олон улсын байгууллага, муж, хот, өөртөө засах орон, аж ахуйн нэгжийн нийт 100 гаруй мэргэжлийн үзэсгэлэнгийн газар ажиллуулахаар бэлтгэж байна. Жуулчид эндээс гадаадын олон орны өнгө үзэмжийг сонирхож, дэлхийн олон улс орон, бүс нутгийн харилцан адилгүй ургамлын урлагтай танилцах боломжтой юм.

Цэцэрлэгжүүлэлтийн экспогийн бэлтэл ажил урагштай байна

Экспог зохион байгуулахын тулд Бээжин хотын холбогдох байгууллагууд замын хөдөлгөөн, байгаль орчноо сайжруулах, аюулгүй байдлыг баталгаажуулах зэрэг ажил хийж байгаа тухай Бээжин хотын Яньчин дүүргийн орлогч дарга Ү Шижян танилцууллаа: "Замын түгжрэлээс сэргийлэхийн тулд олон зам тавьсан. Бээжингээс Чүнли хүрэх хурдны авто замын нэг хэсгийг ашиглалтад оруулсан. 6-р тойргоос Яньчин хүрэх хэсгийг Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспод зориулж тавьсан юм. Нээлтийн үед тусгай автобус, хувийн авто машин энэ хурдны замаар явна. Буудлын хувьд бид олон төрлийн буудлын үйлчилгээг сайжруулж, бүх дүүргийн хүлээн авах хүчин чадлыг дээшлүүлж, жуулчдад тохитой орчин бүрдүүлж өгөхөөр хичээн ажиллаж байна.”

Цэцэрлэгжүүлэлтийн экспогийн бэлтэл ажил урагштай байна

Жирийн жуулчдын хувьд Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспод олон улс орны цэцэрлэгт хүрээлэн, үзэсгэлэнт цэцэгс, өвөрмөц онцлог бүхий павильоны барилга байгуулалт, Хятад улсын өвөрмөц цэцэг, хөдөөгийн мод зэрэг 1200 гаруй төрлийн ургамалтай танилцах боломжтой. Үүнээс гадна энэ удаагийн экспод шинэ 5G мэдээлэл холбооны технологийг алсаас эмчлэх, жолоочгүй автомашин, ложистик, нисэх онгоц зэрэг олон салбарын бүтээлч хэрэглээний үлгэр жишээг харуулна. Тэр үед паркт павильон тайлбарлагч, кофе найруулагч, цэвэрлэгч зэрэг роботууд ажиллах юм байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ