Каирын олон улсын номын үзэсгэлэн нээгдэв

Уртнасан 2019-01-24 11:14:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоёр долоо хоног үргэлжлэх Каирын олон улсын номын 50-р үзэсгэлэн 1-р сарын 22-нд Каирын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийж, Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах Эль Сиси оролцсон байна.

35 улс орон, бүс нутгийн 749 хэвлэлийн газар үзэсгэлэнд оролцсоноос Египетийн 579 хэвлэлийн газар, гадаад орнуудын 170 хэвлэлийн газар оролцжээ.

Энэ удаагийн номын үзэсгэлэн Египетийн соёлын яамны сайд агсан Окаша, зохиолч Сухейр Каламави зэрэг хүмүүсээр төлөөлөл болгож, тэдний номын үйлс, Каирын олон улсын номын үзэсгэлэнд оруулсан хувь нэмрийг эргэн дурсах юм.

Энэ удаагийн номын үзэсгэлэнд худалдаанаас гадна соёлын солилцооны баялаг агуулгатай үйл ажиллагаа зохиож, зохиол бичих, драмм, урлаг зэргээр гол сэдэв болгосон 8 газар ажиллуулж, 2800 гаруй яруу найрагч, зохиолч, утга урлагийн шүүмжлэгч, уран бүтээлчдийг оролцуулна.

Жилд нэг удаа болдог Каирын олон улсын номын үзэсгэлэнг 1969 оноос эхлэн зохион байгуулсан, дэлхийд хамгийн том олон улсын номын үзэсгэлэнгийн нэг юм. Энэ удаагийн үзэсгэлэн 2-р сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ