Далайн ёроолоор оптик кабель тавина

Уртнасан 2019-01-24 11:21:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Бразилын хэвлэлийн мэдээлснээр, Латин Америк ба Европ тивийг холбосон өндөр хүчин чадалтай далайн ёроолын оптик кабелийн EllaLink төслийн барилга байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд 2020 онд ашиглалтад оруулах төлөвтэй байна. Атлантын далайг дамнасан далайн ёроолын оптик кабель Бразилын Форталеза, Сан Пауло, Испанийн Мадрид, Португалийн Лиссабон, Францын Марселийн өгөгдлийн төвийг холбож, Бразил ба Европ тивийн эх газар хооронд мэдээлэл дамжуулах түвшнийг улам дээшлүүлнэ гэжээ.

Тус төслийг далайн ёроолын интернет сүлжээний ASN компани бүтээн байгуулж байна. Оптик кабелийн нийт урт 9200 км бөгөөд 25 жил ажиллах чадвартай гэж төлөвлөжээ. Тэргүүний 4 хос багц бүхий шилэн кабелийг сонгон ашиглаж, дамжуулах чадвар нь секундэд 72 терабитр хүрэх бөгөөд хоёр тив хоорондын улам нэмэгдэж байгаа мэдээлэл дамжуулах хэрэгцээ шаардлагыг хангах юм байна.

Урьд Бразил баЕвроп тив хоорондын мэдээлэл холбооны үйлчилгээ голдуу 1999 онд байгуулсан зэс кабельд түшиглэж байв. Түүний дамжуулах хурд секундэд 20 гигабайтучраас сүүлийн жилүүдэд өгөгдөл дамжуулах хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй болсон байна.

Бразил улс урьд өгөгдөл хадгалах, дамжуулах дундын дамжуулагчаар АНУ-ыг сонгосон байлаа. Гэтэл 2013 онд АНУ-ын батлан хамгаалахын гэрээт гүйцэтгэгч экс ажилтан Эдуард Сноуден, тухайн үеийн Бразилын ерөнхийлөгч Роуссефф, Бразилын үндэсний газрын тосны компани, мөн тус улсын засгийн газрын бусад байгууллага АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын хяналтад байдаг, Бразилын маш олон иргэний утасны яриаг хянаж байгааг илчилсэн юм. Тус хэрэг явдал, Бразилын засгийн газар Европын холбоонд хандан Атлантын далайг дамнасан далайн ёроолын оптик кабелийн Ellalink төслийн үйл явцыг түргэтгэх санаачилга гаргахад хүргэсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ