Хятадын патент эзэмшигчдийн тоо нэмэгдэв

2019-01-24 13:52:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан хуралдсан Хятадын оюуны өмчийн эрхийн газрын дарга нарын хурлаас сэтгүүлч мэдээлснээр, 2018 оны эцсийн байдлаар Хятадын 31 муж, ӨЗО-ны патент эзэмшгчийн тоо 1 сая 602 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.1 хувиар нэмэгдэн, 10 мянган хүн тутамд 11.5 патент оногдож байна.

Хурлаар 2019 онд дараах хэдэн ажлыг чухалчлах тухай онцолжээ. Үүнд, оюуны өмчийн эрхийн стратегийн төлөвлөлт, макро зохицуулалтыг бэхжүүлж, оюуны өмчийн эрхийн үнэлгээний чанарыг сайжруулах, үр ашиг, бизнесийг хянах чадварыг байнга сайжруулах. Оюуны өмчийн эрхийг хамгаалах хүчээ нэмэгдүүлж, хамгаалалтын холбогдох системийг төгөлдөржүүлэн, оюуны өмчийн эрхийн үйчилгээний системийг сайжруулах. Оюуны өмчийн эрхийн салбарын нэгдсэн хяналтыг эрчимжүүлж, хууль бусаар патент бүртгүүлэх зэрэг үйлдэлд цохилт өгөх зэрэг болно.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ