​Офицер дайчдад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

2019-02-03 10:33:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Офицер дайчдад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Шаргачин гахай жилийн сар шинийн баярыг угтаж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 2-нд Бээжингийн Вэй Сүчүй цэргийн тойрогт очиж, анхан шатны цэргийн анги, жижүүр харуулуудыг эргэн, намын төв хороо, цэргийн төв зөвлөлийн өмнөөс Ардын чөлөөлөх армийн офицер дайчид, зэвсэгт цагдаагийн анги, өрхийн цэргийн бэлтгэл хүчинд сарын шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Офицер дайчдад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Ши Жиньпин тус цэргийн тойргийн ажил байдалтай танилцаад үг хэлжээ. Тэрээр: Бээжингийн Вэй Сүчүй цэргийн тойрог Бээжингийн төв нутгийг хамгаалдаг, намын төв хороо, цэргийн төв зөвлөлийн удирдаж буй чухал хүчин юм. Шинэ эриний цэргийг хүчирхэгжүүлэх намын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хамгаалалтын хүчнийг баталгаажуулан, Вэй Сүчүй цэргийн тойргийн бүтээн байгуулалтын шинэ байдлыг бий болгож, нам ард түмний найдвартай арми байх ёстой. Үзэл баримтлал, улс төрийн талаас армийг удирдаж, намын төв хорооны нэгдмэл удирдлагыг баталгаажуулан, намын төв хороо, цэргийн төв зөвлөлийн удирдлагыг дагана. Хуулийн дагуу үйл ажиллагаа өрнүүлж, бодлого, сахилга батыг чанд сахин, хамгаалалтын үүрэг болон терроризмын эсрэг, онц байдлыг зохицуулах ажлыг сайтар хийж, хамгаалуулагчийн аюулгүй байдал, нийслэлийн аюулгүй, тогтвортой байдлыг 100 хувь баталгаажуулна. Хувьсгалч үзэл санаагаар, хуулийн дагуу нам, цэрэг армиа цэгцэлж, цэрэг армийн үзэл суртлыг үндсээр нь сайжруулан, шинэ эрин үед нам ба цэргийн уламжлалт хэв суртлыг хөгжүүлнэ. Үзэл санааны үндэс суурийг бэхжүүлж, цэрэг армийг чанд удирдана. Үндсэн ажлыг сайтар хийж, анхан шатны бүтээн байгуулалтыг бүх талаар хөгжүүлэх ёстой гэжээ.

Урьхан

Их уншсан

холбоотой мэдээ