"Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-г хэрэгжүүлэхээ түр зогсоов

2019-02-03 10:58:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-г хэрэгжүүлэхээ түр зогсоов

2-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин, ОХУ "Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-г хэрэгжүүлэхээ түр зогсоосныг зарлажээ.

Путин ОХУ-ын ГХЯ-ны сайд Лавров, Батлан хамгаалахын сайд Шойгу нартай уулзахдаа: Бидний хариу бол эрс тулах явдал юм. Америк гэрээг хэрэгжүүлэхээ түр зогсоолоо, бид ч түр зогсоох болно гэжээ.

Тэрээр: Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-г хэрэгжүүлэхээ түр зогсоосны дараа ОХУ шинэ зэвсэг зохион бүтээж, үйлдвэрлэнэ. Гэвч батлан хамгаалахын төсвийг нэмэхгүй. Бидний хувьд асар их хөрөнгө зарцуулах зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, хөөцөлдөх ч ёсгүй юм гэжээ.

Путин: Америк дунд ба ойрын зайн зайн тусгалтай пуужинг дэлхийн олон газарт байршуулахаас өмнө ОХУ эдгээр газар ийм хэлбэрийн пуужин байршуулахгүй гэжээ.

АНУ 2-ноос эхэлж, "Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-г хэрэгжүүлэхээ түр зогсооно гэж тус улсын Төрийн департамент 2-р сарын 1-нд зарласан юм.

Их уншсан

холбоотой мэдээ