Цагаан сарын үдэшлэг онцлог зүйл олонтой

2019-02-03 15:40:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон жилийн турш, Хятадын төв телевизийн цагаан сарын үдэшлэг Хятадын ард түмний гэр хотлоороо хуран цугларч сонирхдог уран сайхны тоглолт болсоор ирсэн юм. Энэ оны цагаан сарын үдэшлэг нь Төв радио телевиз байгуулагдсаны дараах анхны цагаан сарын үдэшлэг болж буйгаараа онцлог бөгөөд тухайн үед олон ахмад уран бүтээлчид, залуу тоглогчид хамтран үзэгчдэд гайхамшигтай тоглолтыг үзүүлнэ. Дуу бүжгийн хөтөлбөрүүд нь эх орныхоо сүрлэг сайхан уул ус үзэмжийг харуулж, иргэдийн зол жаргалтай байдлыг нэмэгдүүлнэ. Хошин шогийн хөтөлбөрүүд нь иргэдийн амьдралын халуун цэгийн асуудалтай холбогдож, цаг эриний онцлог шинж илхэн бөгөөд иргэдийн аж амьдралыг тал бүрээр харуулна.

"Өөдлөн дэвжиж буй шинэ эрин үе, зол жаргалтай цагаан сарыг тэмдэглэе" 2019 оны цагаан сарын үдэшлэг 4-ний орой үзэгчидтэй золгох юм. Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ оны үдэшлэг дуу бүжиг, цирк, илбийн олон сайхан тоглолтыг хүргэнэ.

Үүнээс гадна, энэ оны цагаан сарын үдэшлэгийг анх удаагаа 4K технологиор шууд нэвтрүүлэг хийж, нэвтрүүлгийн явцад 5.1 дуун систем, үг хэлийг үсэг болгон хөрвүүлэн бичих ухаалаг систем, AR зэрэг технологийг ашигласнаар хүмүүст урлаг технологи хослуулсан уран сайхны гайхамшигтай тоглолтыг өргөн барина.

Их уншсан

холбоотой мэдээ